25-р суваг телевизийн “Making The Band” реалити шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамгийн анхны хамтлаг бол “Anemone” хамтлаг. Хамгийн эхэнд гарсан ч хамгийн удаан оршин тогтносон гэж болох тус хамтлаг албан ёсоор тарсан бөгөөд охид өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй. Хамтлагийн охидоос хамгийн түрүүнд Япон улсад суралцахаар болж хамтлагаа орхисон Ооноо буюу Т.Оюунтуяа үзэгчдийн хамгийн хайртай гишүүн байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш сураг тасарсан түүнийг өдгөө Өвөр Монголд уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж буй хэмээх хүмүүс бий. Япон улсаас ирэхдээ гэр бүлийн хамтаар ирсэн түүний охин хэдийнээ таван нас хүрсэн бөгөөд ээжтэйгээ усны дусал мэт ижилхэн аж.
Ооноо “Making The Band” шоунд оролцохоосоо өмнө “TV8” телевизээс зохион байгуулсан “Monster” амьд хөгжмийн шоунд амжилттай оролцож байсан туршлагатай нэгэн аж. Харин 2011 онд хамтлагт орж 2012 онд гарсан тэрээр үүнээс хойш нам гүмхэн амьдрах болсон. Хамтлагийн охидын хувьд Жанна, Жульдыз нар “JJ” хэмээх хамтлаг байгуулан өрх тусгаарласан бөгөөд Цэнгэлэн, Халиун нар гэр бүлийн амьдралдаа түлхүү анхаарах болжээ. Ингээд Ооноогийн сүүлийн үеийн зургуудаас танд хүргэж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn