Дэлхий нийтэд өсвөр насны од хэмээн алдаршсан дуучин Жастин Бейбер саяхан BBC телевизийн нэвтрүүлэгч Грег Жеймстэй ярилцлаганд орсон билээ. Тэдний ярилцлага Жастиныг олонд алдаршуулсан “Never Say Never” киноны дууг хэрхэн дуулах болсон талаар эхэлсэн юм.
Улмаар түүний шинэ уран бүтээл, дуучны бизнес, кареер, Twitter хуудас, залуу хатагтай, охидын тухай ямар бодолтой явдаг, гэр бүл, найз нөхдийнх нь талаар илэн далангүй яриа өрнүүлсэн байна. Харин ярилцлагын төгсгөлд нэвтрүүлэгч Жастинаас тун этгээд, сонирхолтой асуулт асууж, дуучныг багагүй сандаргасан.
Грег Жеймс: “Танд хэр их хэмжээний мөнгө төлбөл та үзэгчдийн өмнө тайзан дээр нүв нүцгэн гарч ирэх вэ?” хэмээн асуухад, тэрээр инээмсэглэн: “Тийм зүйл хэзээ ч болохгүй байх аа” хэмээн хариулжээ.
Харин Грег Жеймс: 50 сая доллар өгвөл?
Жастин: Үгүй. Хэн ч намайг мөнгөөр ийм үйлдэл хийлгэж чадахгүй.
Грег Жеймс: 100 сая
Жастин: Үгүй.
Грег Жеймс: 1 тэрбум.
Жастин: Үгүй ээ.
Грег Жеймс: 25 тэрбумыг өгвөл тайзан дээр бүх хувцасаа тайлах уу?
Жастин: 25 тэрбум гэнэ ээ. /Инээмсэглэн/ Яагаад болохгүй гэж, магадгүй хэмээн хариулжээ.
Түүний энэ хариултаас элдэв сонин содон зүйл хайж байдаг шоу ертөнцийн акулууд “Жастин Бейберийг олны өмнө нүцэглэхэд 25 тэрбум доллар хангалттай” болохыг сонссон байх аа.