Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Болдуин нар сүй тавиад удаагүй. Гэсэн хэдий ч тэднийг нууцаар хуримласан гэх мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл тэдний гэрлэсэн нь батлагдав бололтой. Учир нь модель бүсгүй өөрийн Инстаграм хаягаа Хэйли Бибер хэмээн өөрчилжээ. Ингэснээр тэрбээр нөхрийнхөө овгийг авч байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй модель бүсгүй “Миний амьдрал гайхалтай байна” хэмээн аз жаргалтай байгаагаа цахим найзууддаа дуулгаад амжжээ.
Эх сурвалж http://www.info.mn