Лондон дахь Брүнелийн Их Сургуулийн эрдэмтэд яагаад энэ олон хүмүүс цахим сүлжээнд өөрсдийн дасгал хийж байгаа зургаа постлодог талаар судалгаа хийжээ.
Өөрийн дасгал хийж байгаа зургаа байнга постлодог хүмүүс нь яг үнэндээ нарцист буюу өөрийгөө хэт шүтэх эмгэгтэй хүмүүс байдаг байна. Тэд олны анхаарлыг татах хэрэгцээгээ хангахын тулд ихэвчлэн өөрсдийн амжилтуудын талаар постлодог. Энэ нь ч олон лайк авдаг байна. Доктор Тара Маршал: “Бидний судалгаагаар нарцистууд олон лайкнаасаа урамшин энэ төрлийн постуудаа үргэлжлүүлсээр байдаг ч гэсэн лайк дарсан хүмүүс нь яг үнэндээ түүнд нь нэг их дуртай байдаггүй нь харагдаж байна.” гэлээ.