Бүгд ганц бие үү?

0614-gq-mopl04-04

Итгээрэй, ганц бие байхад найзуудтайгаа хийх маш олон зүйл байгаа. Гол нь багынх шигээ дүрсгүйтэж, тэнэгтэхэд л сэтгэл санаагаа бэлдээрэй. Яагаад гэвэл хөгжилдэхийн тулд заримдаа ухаалаг загнахаа ор тас мартах хэрэгтэй шүү.

Youtube-ээс нүүр будалтын бичлэг үзэж, турших
Арван жилийн бяцхан охидууд байхад л бие биенийхээ нүүрийг будаж, гэртээ аальгүйтдэг гэж бодож байна уу? Үгүй шүү, “том” охидуудад ч гэсэн салоны цаг хэрэгтэй. Гэхдээ гэртээ! Хамгийн сонирхолтой, содон нүүр будалтын бичлэгүүдийг үзэж, туршвал цоо шинэ өөрсдийгөө бүтээх ч юм билүү? Мэдээж одоо та нар дөнгөж нүүрээ будаж эхэлсэн жаахан охидууд биш ч гэлээ тэр үеийнх шигээ сэтгэлээ гэгэлзүүлж, шинэ зүйлд дурлахаа хэзээ ч зогсоож болохгүй.

Дарс, бяслагны орой
Юун түрүүнд найзуудынхаа хамгийн сониуч, ажилсаг нэгэнд нь дарс, бяслагны хоорондох зохицолдоог судлах ажлыг даалгаарай. Нэгэн оройг тэдэнтэйгээ сонгодог үдшийг хамт өнгөрөөж, онцлог амтыг мэдэрснээр энэ талын мэдлэгээ нэмэхэд чинь туслах болно. Дресс код тогтоож, үдэшлэгний чансаагаа өндөржүүлэхээ мартуузай охидоо.

Амттан дүүрэн өрөөг эзэмд
Идэхийг хүсдэг ч эрүүл мэндээ бодоод тэр болгон гар хүрч чаддагүй амттануудаа нэг дор бүгдийг нь худалдаж авч байгаад ханатлаа найрла. Найзуудтайгаа, дээр нь маш их шоколаднууд гээд бодонгуут л сэтгэл санаа ямар өөдрөг, эрч хүчтэй болж байна гээч!

Зураг авалтын цаг
Хамгийн сүүлд хэзээ фейсбүүкийн зургаа солилоо? Бага байхдаа нэгнийхээ хөөрхөн зургийг авч өгөх гэж их л хичээдэг байсан даа. Тэгвэл тэр үеээ дурсаад нэг өдөр гэртээ зориуд гял цал орчин бүрдүүлж, найзуудыгаа гоёлын даашинзаа өмсөж ирэхийг уриал. Тэгээд бие биенийхээ зургийг ханатлаа ав. Оройн төгсгөлд та нар хамгийн гоё гэсэн нэг нэг зургаа авч үлдээд, бусдыг нь устгаарай. Олон жил өнгөрсөн ч, хичнээн үзэсгэлэнтэйг чинь сануулах давтагдашгүй зурагтай болох гайхалтай биш гэж үү?

Клипэнд тоглох уу?
Зурагтаар гардаг клипнээс илүү зөвхөн найзуудын дунд л байдаг нууцын өндөр зэрэглэлтэй бичлэгнүүд хичнээн дурсамжтай гээч! Харин бүгдээрээ тоглох клипний дуугаараа сүүлийн үед гарсан хамгийн дүрсгүй, хөгжилтэйг нь сонгоорой. Охидын хамтлагийн хурдан хэмнэлтэй, инээдтэй хөдөлгөөн хийх боломжтой олон дуунууд бий. Гагцхүү дүрээ зөв хуваарилцгаана шүү.

Анхны хайрын захиануудаа хуваалцах
Заавал анхны хайрынх ч биш, төрсөн өдөр, шинэ жилээр хоорондоо өгч байсан мэндчилгээ, захиануудаа нэг дор цуглуулж байгаад эхнээс нь унш. Баясаагийн багадаа алдаатай бичдэг байсныг, Төрөөгийн чамд сайн байсныг бүгд мартчихсан л байгаа. Инээдээ барьж дийлнэ л гэж найдъя.

Хэн нь бүжиглэхдээ хамгийн сайн бэ?
Бүх ганц бие охидуудаа хамруулаад бүжгийн халз тулаан зохио. Ялахын төлөө бус хөгжилдөхийн төлөө л хийж байгаа гэдгээ санаарай. Харин DJ- д Бейонсийн “All the single ladies”-ийг заавал тоглуулахыг даалгаарай.

Харанхуйн гүнж
Нүдээ боож тоглохдоо бэлэн үү? Хэт хүүхдэрхэг юм гэж бодож байгаа бол ухаалаг загнах тухай юу гэж хэлснийг дахин уншаарай. Та нар том болсон охидууд ч гэлээ сэтгэл зүрх чинь хамгийн энгийн баяр хөөрт автахад үргэлж бэлэн байдаг юм шүү.

Хос бас сохор болзоо
Царайг нь ганц ч хараагүй мөртлөө уулзахаар зориглон очдог бид гүй ээ мөн зоригтой байсан байгаа биз. Хүний наймаа дэлгэрээгүй байсан нь ямар их аз вэ? Харин одоо хийх та нарын хос болзоог найзуудаас чинь нэг нь л зохион байгуулах ёстой. Ямархуу залууг чамд сонгосныг бүү асуугаарай. Ирэхээр нь л хар.

Царайг нь огтхон ч хараагүй мөртлөө утсаар ярих төдийд хоолойд нь дурлачихсан нэг залуу байж билээ. Уулзах өдөр ирж, байдгаараа гоёсон надтай байдаг ч биш, яасан ч үерхэхгүй залуу ирж зүрх “шархлуулсан”. Хэдий бүтэлгүй болзоо байсан ч одоо инээгээд ярих дурсамж бүтээж өгсөнд нь үнэхээр их баярладаг гээч! Тиймээс үргэлж зөв байх гэж хичээгээд байлгүй, зүгээр л өөрийгөө сул тавиад хийж болох хамгийн тэнэг зүйлсийг ч хааяа хийж бай. Амьдрал дэндүү хөгжилтэй шүү дээ. Ялангуяа ганц бие найзуудтай үед, бүр ч…


Бүгд ганц бие үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex