Оросын супермодель Ирина Шейк загварын тайзнаас кино урлагт хөл тавьсан. Тэгвэл модель бүсгүй кино урлагаас татгалзахыг хүсэхгүй байгаа бөгөөд супер баатрын дүрд тоглохыг хүсдэг гэнэ. Энэ тухайд тэрбээр “Супер баатрын дүр, хүчирхэг эмэгтэйн дүрд тоглохыг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзсэнийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрдээ тоглоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.