Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн барилдаан эхлээд удаагүй байхад Гавьяат тамирчин С.Батцэцэг Монголчуудаа дахин баярлуулж байна. Тэрээр Лондонгийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд олимпийн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанаа Төв Африкийн бөхтэй хийж, оноогоор илүүрхэж хожсон. Дараа нь Латвийн тамирчин Анастасия Григорьеваг буулган авч хагас шигшээд шалгарсан юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялагдлаа. Гэсэн ч хүрэл медалийн төлөө гайхамшигтай барилдааныг үзүүлж, Дэлхий гурван удаагийн аварга Канадын тамирчныг хоёр үеийн турш илүүрхэж, хүрэл медаль хүртэх боломжтой болж байна.
Гавьяат тамирчин С.Баярцэцэг нь Монголын чөлөөт бөхийн анхны дэлхий аварга юм. Тэгвэл одоо Монголын анхны чөлөөт бөхийн эмэгтэй олимпийн медальтан болж байна. 32 жилийн турш хүлээгдээд байсан Монголын чөлөөт бөхийн медалийн буухиаг ийнхүү үргэлжиллээ.
Гавьяат тамирчин, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Баярцэцэгтээ Монголын нийт ард түмнийхээ өмнөөс баяр хүргэж, мэндчилж байна.
Л.Тамир
Оллоо.мн