Шинэхэн шивээсээ хэрхэн арчлах вэ?

70fca693371f79c3a4e83d09e9f4cc7f

Хүсэн хүлээж байсан тэр нэгэн уран зургийг биен дээрээ буулгаад сэтгэл санаа сайхан байна уу. Харин шинэ урлагийн бүтээлээ хэрхэн яаж арчилж хамгаалах талаар бид зөвлөж байна. Арчилгаанаас шалтгаалан яаж ч өөрчлөгдөж болохыг анхаараарай.

1. Боолтоо шөнийн турш байлгах
Зарим хүмүүс тэсэхгүй боолтоо хэдхэн цагийн дараа авчихдаг. Ингэснээр бохир орох, бага зэрэг цус гарах аюултай учир нэг хоногийн турш боолтыг нь бүү аваарай.

2. Цэвэрхэн байлгах
Маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хамгийн үнэтэй салонд, хамгийн цэвэрхэн багажаар хийлгэсэн байсан ч тэндээс гараад хэрхэн арчлах нь чиний мэдэлд байна шүү дээ. Хүйтэн бүлээн усаар угааж, бактерийн эсргэ зөөлөн саван хэрэглээрэй. Шууд шивээс рүүгээ усаар шүршихээс болгоомжил.

3. Хамгаалах
Угааж цэвэрлэсний дараа хийх зүйл бол хамгаалах. Зориулалтын тос түрхэж, боолтыг нь түр хугацаанд авч агаар амьсгалуулах хэрэгтэй. Шивээс хаанаа хийлгэснээс шалтгаалаад ил гаргах хэцүү байж болох ч гэртээ л боолтыг нь түр аваарай. Харин гадуур гарах бол боолтоо заавал боогоорой

4. Боолтоо солих
Цэвэрхэн байлгахын тулд боолтоо тогтмол сольж сурах хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа солих нь зүйтэй. Ихэнхдээ шивээс нь хийлгэснээс гурваас дөрвөн өдрийн дараа эдгэдэг. Дөрвөн өдрийн дараа нимгэн тос түрхэхэд л болно.

5. Нарнаас болгоомжлох
Шивээс хийлгэсэн бол нарны шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Зөвхөн нарны тусгалаас бус хлортой, давстай уснаас хамгийн багадаа сарын хугацаанд хол байгаарай. Харин эдгэсний дараа нарнаас хамгаалах зориулалтын тос түрхээд хамгаалж болно.

6. Тавыг нь оролдохгүй байх
Шивээс хийлгэсний дараа бага зэрэг тав үүсэх нь бий. Энэ тав нь 7-10 хоногийн дараа өөрөө унадаг учир оролдох хэрэггүй. Тав үүссэнээр нь чиний шивээсийг зөв эдгээдэг гэдгийг битгий мартаарай.

7. Нүүр цэвэрлэгч шингэн хэрэглэхгүй байх
Нүүр цэвэрлэгч шингэн хэрэглэх нь маш зөв мэт санагдах боловч эдгэх хүртэл хэрэглэхээс татгалзаарай. Учир нь найрлаганд нь байдаг неоспорин нь шивээс хийсэн бэхийг хэт хурдан хатааж үрчийлгэдэг.

Хэрвээ чи хараахан шивээс хийлгэж амжаагүй бол хаана яаж, юуны дүрс хийлгэхээ сайн бодоорой. Нэгэнт хийлгэсэн шивээсийг бүрэн арилгах маш хэцүү бөгөөд сорви үлдэх нь ч бий. Харин дараа нь харамсахгүй нь тулд зөв сонголт хийгээрэй


Шинэхэн шивээсээ хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.