Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог

849db8bd90a1359e2703987296fb6e85

Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах мянга мянган тухай зөвлөгөө гарч ирнэ. Мэдээлэл ухуулга сурталчилгааны материал хангалттай байхад Монголчуудын дунд таргалалт жилээс жилд нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн амын хувь 2005 онд 32.4 хувь, 2009 онд 39.8 хувь байсан бол 2013 онд 54.4 хувь болон гэрлийн хурдаар нэмэгджээ.

ТАРГАЛАЛТ БА ИЛҮҮДЭЛ ЖИН ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд БЖИ-ийг биеийн жинг биеийн өндрийн квадратад хувааж олдог (кг/м2). Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20 хувь, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30 хувийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг.

ТАРГАЛАЛТ БА ХАВДАР
Эсийн хяналтгүй, үсрэнгүй эмгэг хуваагдлыг хавдар гэнэ. Өөхний эсүүд нь даавар болон хэдэн төрлийн өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулдаг. Эдгээр даавар, өсөлтийн хүчин зүйлүүд нь эсүүдэд хуваагд, олшир гэх мэдээллийг өгдөг ба энэ хуваагдал үргэлжилсээр хавдрын шалтгаан болдог. Хүний биеийг өвчин эмгэгээс хамгаалж, гаднын өвчин үүсгэгчдийн эсрэг тэмцэж байдаг тогтолцоог дархлаа тогтолцоо гэнэ. Дархлаа тогтолцооны нэг гол үүрэг нь гаднын биетийг танин мэдэж түүнийг устгах юм. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд устгагч эс буюу “Natural killer” чухал үүрэгтэй.

“Nature” сэтгүүлд өөхөн эсийн ялгаруулж буй бодисууд нь Төрөлхийн тулаанч (Natural killer) эсийг таргалуулж хавдрыг таних, түүний эсрэг ажиллах үйл ажиллагааг нь доголдуулдаг хэмээн өгүүлжээ. Энэ нь тарган хүн хавдраар өвчилбөл хавдрын ургалт түргэн байх боломжтойг харуулж байгаа юм. Таргалалт нь дараах 13 төрлийн хавдрын шалтгаан болдог:

Хөхний хавдар

Нарийн гэдэсний хавдар

Улаан хоолойн хавдар

Бөөрний хавдар

Нойр булчирхайн хавдар

Цөсний хүүдийн хорт хавдар

Ходоодны хавдар

Бамбай булчирхайн хавдар

Умайн хавдар

Элэгний хавдар

Өндгөвчний хавдар

Тархи, төв мэдрэлийн системийн хавдар

Цусны хавдар

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд: Таргалалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38 хувь, хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Таргалалтаас үүдэн гарах зардалд Америкийн Нэгдсэн Улс нийт эрүүл мэндийн салбарын зардлынхаа 9 хувийг зарцуулдаг бол Бразил 3-5.8 хувь, Хятад 3.4 хувь, Япон 3.2 хувь, Канад 2.9 хувьтайгаар удаалжээ. Таргалалт нь зөвхөн хавдрын төдийгүй чихрийн шижин, зүрх судасны зэрэг олон өвчний эрсдэлд хүчин зүйл юм.

Монгол Улс 2017 онд Чихрийн шижин, хоол тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгтэй 13,100 хүнд 3.9 тэрбум төгрөг, Даралт ихсэх төрлийн өвчтэй 40,000 хүнд 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Энэ зардлыг эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүдээ төрөлжсөн мэргэжлээр сургах, хэрэгцээтэй тоног төхөөрөмж авах, Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдлуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байсан нь маргаангүй. Татварын мөнгө хоолоо зохицуулаад, хөл гараа хөдөлгөөд, гүйж харайгаад эрүүл мэнддээ анхаарчхаагүй хариуцлагагүй иргэдэд зарцуулагдсан нь тоогүй юм.

https://www.facebook.com/bold.bayarbaatar


Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.