Инстаграмын сторигоо зөвхөн “дотны найзууд”-даа хуваалцах боломжтой боллоо

233514-03122018-1543818773-1053147234-1Instagram-Close-FriendsХүн бүрт л захирал, гэр бүл эсвэл ойр дотныхондоо харуулмааргүй хирнээ дотны найзууддаа харуулах хүсэлтэй стори байдаг. Тэгвэл энэхүү хүслийг гүйцэлдүүлэх функцийг Инстаграм 17 сар туршсаны эцэст олон нийтэд нээлттэй болгожээ.

Хэрэглэгч “Close Friends” гэсэн жагсаалтад өөрийн хүслээр дагагчдаа оруулах бөгөөд аль сторигоо тэрхүү сонгогдсон дагагчдад харуулахаа шийдэх юм. Мэдээж жагсаалтад хэн багтаж байгааг эсвэл хэн хасагдаж байгааг тухайн хэрэглэгчээс өөр хүн харах боломжгүй.

Инстаграмын бүтээгдэхүүн хариуцсан захирал энэ тухай “Олон нийтийн сүлжээг ашиглах хүмүүсийн тоо ихсэх тусам хэрэглэгчийн дагагчдын ихэнхийг танихгүй хүмүүс бүрдүүлдэг. Энэ нь тухайн хэрэглэгчид ойр дотны найзуудтайгаа холбоо үүсгэхэд хүндрэл учруулсаар байгаа юм. Өөрөөрөө байж, дотно найзуудтайгаа холбогдохын тулд хэрэглэгчдэд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болдог” гэжээ.

Өмнө нь ийм функцыг Фэйсбүүк, Снапчат зэрэг олон нийтийн сүлжээнүүд хэрэгжүүлж байсан ч төдийлөн амжилт олоогүй юм.

Инстаграмын “дотны найзууд”-ыг хэрхэн ашиглахыг дараах бичлэгээс үзээрэй. Бүс нутгаас хамаараад зарим хэрэглэгчдийн апп-д хараахан нэмэгдээгүй байж болохыг анхаарна уу.

 

Эх сурвалж: techcrunch.com


Инстаграмын сторигоо зөвхөн “дотны найзууд”-даа хуваалцах боломжтой боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.