Цаснаар хайраа илчлэх аргууд

ea729dbb9c6572b15c35689606b8d79f

Зуны шиврээ бороотой үдшийг хамгийн романтик гэдэг бол цас хаялсан өвлийн үдэш бас л дутахгүй сайхан. Жаварт хацраа дааруулан алхсан ч бие биенийхээ халуун хайранд дулаацан алхах хосууд жаргалтай харагдана. Яг л тэр үед түүндээ хайртай гэдгээ улам их мэдрүүлэхийн тулд дараах аргуудыг хэрэглээрэй.

Арга1: Хамтдаа гадуур салхилж байхдаа цас тогтсон газар гараараа хайрын үг бичиж харуул.

Арга2: Цасаар зүрхэн хэлбэртэй бөмбөлөг хийж өг.

Арга3: Хамт алхаж байхдаа “Хүйтэнд даарсан ч, чамтай байхад зүрх минь хэзээ ч даарахгүй ээ” гэж хэл. Тэр үед хайрт чинь чамайг халуун тэврэлтээрээ дулаацуулах болно.

Арга4: Алхаж байхдаа цастай дуу амандаа аялан түүндээ дуулж өг

Арга5: Хайрттайгаа хамт цасан хүн хий. Тэгээд хамтдаа нэр өг.

Энгийн бүхэн сэтгэлд илүү ойр хүрдэг шүү дээ. Тиймээс хайртыгаа дараа нэг мөсөн гоё баярлуулна гэж хүлээлгүй бяцхан ч гэсэн аз жаргал бэлэглэж, хайрыг услах аргаа өдөр бүр баяжуулаарай.


Цаснаар хайраа илчлэх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.