Бидний өөрсдөө ч мэдэлгүй өөртөө дасал болгосон муу зангуудыг энд дурьдаж байна.
Өөр хэн нэгэнтэй ижил байхыг хичээх
Өөрийнхөөрөө бай. Энэ бол хүний өөртөө олгож байгаа хамгийн том жаргал юм шүү. Сайн ажиглаад байвал бидний эргэн тойронд өөрөөсөө өөр хэн нэгэн байхыг хичээдэг маш олон хүмүүс байдаг. Энэ нь яг л алим авахыг хүсдэг мөртлөө түүнийгээ жүржтэй ижил амттай байгаасай гэж хүсэхтэй ижил юм.
Үзэн ядаж атаархахаа боль.
Хүн өөрийгөө бусадтай харьцуулснаараа л өөрийгөө голж, сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэлгүй болдог. Цагаан ч бай хар ч бай атаархах сэтгэл төрдөг. Өөрийгөө хэнтэй ч бүү харьцуул чи өөрийнхөөрөө тэд өөрийнхөөрөө. Мэдээж тухайн хүнд суралцахуйц сайн чанар байж л байгаа л даа. Тэр нь таалагдаж байвал зүгээр түүнээс нь суралцаж өөрийнхөө хөрсөнд буулга. Харин дуурайх хэрэггүй.
Төгс байх гэж хичээх хэрэггүй.
Хэн ч төгс биш. Төгс байх гэж хичээх нь бүх хүнд таалагдах гэж хичээж байгаатай л ижил. Мөрөөдлөө л дага. Хаана байх ёстойг чинь тэр л хэлээд өгнө.
Бидний ихэвчлэн хэлдэг худлаа үгсийн нэгэнд “Би зүгээрээ” гэдэг үг ордог гэж сонсож байсан уу? Ер нь бодоход бид хүмүүстэй тааралдаад мэндэлхээсээ эхлээд л Сайн уу? гэхэд нь муу байсан ч Сайн гээд л эхэлдэг. Хаа тааралдсан хүнд зовлонгоо ярь гэсэн үг биш шүү. Зүгээр л хэлж болох хүмүүстээ үнэнээрээ бай. Чамайг зүгээрээ гэж хэлээд байхад тэд чиний төлөө юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс зүгээр л сул дорой харагдахгүйн тулд тэвчдэг. Заримдаа ч болов эмзэг байх эрх бүсгүйчүүд бидэнд л бий шүү дээ. Хэцүү байгаа бол зүгээр л түүнийгээ хэл, эрхээ ашигла.
1. Стрэсс бол эрүүл мэндийн дайсан. Энд харин битгий стрэсст гэж хэлэхгүй. Зүгээр л зөв зохицуулж сур. Унтах цагтаа зүгээр л унт бусад юманд бүү санаа зов. Маргааш бүх зүйл сайхан болно.
2. Зүгээр л аль болох үнэн бай. Бусад хүмүүсийн юу гэж бодох бол гэдгээс шалтгаалж өөрийгөө болоод өрөөл бусдыг битгйи хуур. Ялангуяа жижиг зүйлс дээр. Иймэрхүү жижиг зүйлс нэрэнд чинь их халтай байдаг. Чамд шууд хэлэхгүй ч гэсэн чиний худлаа ярьсныг мэдэх л юм бол цаашдаа чамд итгэл үзүүлж, чамтай сайхан харьцах нь юу л бол. Худал хэлэх бол яг одоо болих зүйлсийн чинь нэг эргэлзээгүй мөн.
3. Айх хэрэггүй. Ихэнх хүмүүс айдсаасаа болж өдөр бүр маш олон боломжийг алдаж байдаг. Ганцхан шийдвэртэй алхам хийхэд л мөрөөдөлийн чинь бараа ойрхон харагдаад ирэх ч юм билүү? Юмыг яаж мэдэх вэ?
Эдгээр 7 зүйлсийг өөртөө бий эсэхийг асуугаад үз дээ. Хэрвээ байгаа бол яг одооноос зогсоож эергээр өөрчлөхийг санал болгож байна.