К. Номинжин: Аав ээждээ талархсан сэтгэлээ илэрхийлж тоглолт зохион байгуулна

12924389_466038243591126_3023678503425307449_nЗалуу уран бүтээлч, бүх талын авъяастай, хөдөлмөрч, хүмүүнлэг үйлст үргэлж оролцдог дуучин К.Номинжин  шинэ бүтээл гаргасан байна. Тэрээр уран бүтээлийнхээ талаар www.vеntsmagazine.соmсайтад ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг та бүхэндээ хөврүүлэн хүргэе. К. Номинжин нь 15 хэлээр дуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт очиж, тоглолтоо хийдэг уран бүтээлч юм.

-Vеnst тавтай морил. Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу. Таны ажил амьдрал сайн биздээ?

 - Баярлалаа. Мэдээж бүх зүйл сайхан байна. Би сүүлийн жилүүдэд маш завгүй ажиллаж байна. Учир нь Лос-Анжелес хотын Радонай рекордсын хамт олонтой соло уран бүтээлүүдэээ гаргах гэж байгаа. Би 12 настайгаа урлагийн ертөнцөд хөл тавьсан. Энэ цагаас эхэлж би маш олон зүйлийг суралцаж, өөрийгөө олон талаар хөгжүүллээ.

Би Carnegie Hall Stern Auditorium болон Линкольны Төвийн Дэвид Geфен Холл 5-10 хэл дээр соло тоглолт үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Карнеги Холлын танхимд 5-10 хэлээр соло тоглолтоо хийж байлаа. Дэлхийн хэмжээний том тайзанд гарсан нь мартагдашгүй сайхан дурсамж шүү дээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын Олон нийттэй харилцах хэлтэст хоёр жилийн турш ажилласан.

-Шинэ дууныхаа талаар уншигчад танилцуулаач?

-“Kiss me at midnight” дууг өнгөрсөн сарын 30-нд нийтэд цацсан. Энэ  латин бүжгийн дуу. Дууныхаа үг аяыг өөрөө бичсэн. Анх би аялгууг нь бичсэн юм.  Шинэ уран бүтээлүүд гаргахад аавын минь нөлөө их бий.  Аав минь үргэлж надад урам зориг өгч, тусалж дэмждэг. Мөн америкийн үе үеийн сонгодог поп уран бүтээлүүд намайг үргэлж хөглөж байдаг.

-Дуундаа хэзээ клип хийх  гэж байна?

-Мэдээж хийлгүй яахав. Би саяхан гайхалтай бүжигчидтэй хамтран клипний зураг авалтаа хийж,  дууссан. Шинэ клипээ тун удахгүй олон нийтэд \хүргэнэ.

-Таны шинэ цомгийн  ажил хэр ахицтай амжилттай явж байна вэ?

-“Free Soul” бол сонгодог поп хөгжмийн дуутай цомог. Намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ талархаж буй нэг илэрхийлэл энэ болох байх. Шинэ онд шинэ цомогтойгоор та бүхэнтэйгээ уулзаж, тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тоглолтын тухайд тодорхой тов гараагүй байгаа.

-Лос анжелост ажиллаж амьдрахад ямар санагддаг вэ?

-Лос анжелос миний төрсөн гэр орон л мэт санагддаг. Би энд 17 настайгаасаа хойш амьдарч байна. Энэ л газар би өөрийн анхны хувийн дасгалжуулагч болох Рожертой уулзсан. Мөн гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжийг Лос анжелос надад олгосонд үргэлж талархаж явдаг.


К. Номинжин: Аав ээждээ талархсан сэтгэлээ илэрхийлж тоглолт зохион байгуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.