Мисс А.Баярцэцэг О.Ундрал охины эмчилгээний зардалд хандив өргөхийг уриаллаа

47484322_2750846191806277_7382104666407960576_nМисс А.Баярцэцэгийн 28 насны төрсөн өдөр /2018.11.29/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийн баяртаа зарцуулах мөнгөөрөө хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна гэж мэдээлж байсан юм.Тэгвэл тэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийн сурагч О.Ундрал охины эмчилгээний зардалд хандив үзүүлжээ.

Энэ тухай цахим хуудастаа “Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ талархъя. О.Ундрал охины эмчилгээний зардалд та бүгдийн маань сэтгэлийн илгээмж хандив болон очлоо. О.Ундралын төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болсон бөгөөд эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийхдээ харамсалтай нь буруу хийж, улмаар хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон. Хэд хэдэн удаагийн хагалгааны дараа охин одоо сүүлийн хагалгаандаа Солонгос улсад орох хэрэгтэй байгаа юм. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийнх нь 49 хүүхдүүд найзынхаа хагалгааны мөнгийг босгоно гээд үсний боолт, үсний даруулга, саван, энгэрийн тэмдэг, лаа, уруул өнгөлөгч, ээмэг зүүлт, үзэгний сав хийж зарж байгаа нь үнэхээр бахархмаар. О.Ундралд туслахыг хүсч байгаа олон хүмүүс байгаа гэж итгэж байна” гэж бичжээ.

7е ангийн сурагч О.Ундрал охин ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй.


Мисс А.Баярцэцэг О.Ундрал охины эмчилгээний зардалд хандив өргөхийг уриаллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.