О.Анужин Шанхайн олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин Шанхайн зургаа дахь удаагийн олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 3-нд “Шанхайн хэмнэлд бүжье” нэрийн дор эхэлсэн уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин, Ц.Хишигжаргал нар оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин болон УДБЭТ-ын бүжигчин Ц.Хишигжаргал нарыг Д.Дашлхагва багш бэлтгэн оролцуулсан байна.

О.Анужингийн хувьд өмнө нь энэхүү тэмцээнд 2016 онд оролцохдоо балетын гоцлооч О.Ганцоожийн хамт “Шилдэг хос” шагнал хүртэж байсан юм. Шанхайн олон улсын балетын тэмцээн нь балетын уралдаанууд дундаа өндөр зэрэглэлтэй тооцогддог бөгөөд 50 мянган ам.долларын шагналын сантай гэдгээрээ ялгардаг. Энэ жилийн  тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлснээс 73 бүжигчин шалгаран оролцжээ. Дашрамд дурдахад, уг тэмцээний зочин шүүгчээр гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг оролцсон билээ.

Үндэсний шуудан


О.Анужин Шанхайн олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.