Мөнгөтэй ухаалаг харьцах нь

28070dc0b2d53cf56ed2adfeb6f1ff6f

Байгаа мөнгөө ухаалгаар зарцуулах нь хадгалж хуримтлуулахаас илүү чухал гэж сонсож байсан биз дээ. Гэхдээ яг яаж гэдгээ сайн мэдэхгүй, бодохоос цаашгүй яваад л байна уу? Дээрээс нь юмны үнэ өдрөөс өдөрт өсөөд л бас хэрэгцээ нэмэгдсээр л.

- Магадгүй өөрт чинь бөөнөөр орлого орж ирлээ гэж бодоход гарж орсоор байгаад л 7 хоногийн дотор юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй дуусгах тохиолдол зөндөө л байсан биз дээ. Тэнд очиж найзуудтайгаа кино үзээд л, энд ирж ресторан, кофе шоп, караоке гээд л чухал хэрэгцээгүй зарлагууд гэнэт ихсээд л. За яадгийн, байнга ингээд байгаа биш гэж бодоод л аль амттай, үнэтэйг нь захиалаад л. Өөрт хэрэгцээтэй зүйлээ авахгүй гар татах хэрнээ, шөнийн клуб, паб, лаунж орох болохоор мөнгөө харамгүй цацаад маргааш нь харамсдаг хүмүүс олон байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй. 7 хоногтоо нэг л удаа найзуудтайгаа уулзана, тэр үедээ аль болох тэдэн төгрөгөөс илүүг зарцуулахгүй байх гэх мэт.

- Нэг 7 хоногийн турш эсвэл нэг сарын хугацаан дахь бүх төлбөрөө тэмдэглээд үз. Жижиг том гэлтгүй бүгдийг нь тэмдэглэ. Дараа нь түүндээ дүгнэлт хийж хэрэгцээгүйг нь хасах нь өөрийн чинь зарлагыг ямар их хэмнэхийг хараарай. Интернэт, кабелийн төлбөр, утасны төлбөр гээд л. Өнөө үед интернэтэд мөнгө төлөх нь бага болсон. Ухаалаг гар утас, таблет төхөөрөмж эсвэл зөөврийн компьютрээрээ хаана ч гэсэн утасгүй интернэт ашиглан орох боломжтой болчихсон. Эсвэл ажил дээр интернэт байхад заавал гэртээ ахиж байлгах шаардлага бий гэж үү? Нэг их зурагт үздэггүй мөртлөө үнэтэй кабелийн телевизүүдэд мөнгө төлөөд байгаа юм биш биз. Бүгдийг тэмдэглээд хэрэгцээгүйг нь хасаад явбал мөнгөтэйгөө ухаалаг харьцахад чинь туслах болно.

- Хадгаламж нээлгэх бол хамгийн уламжлалт сайн аргуудын нэг. Дуслыг хураавал далай гэдэг. Хугацаатай хадгаламж нээлгээд бага багаар мөнгө нэмээд явж болно. Тэртээ тэргүй цалингаас чинь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гээд нийлээд мөнгө хасагддаг дээрээс нь 10000 юм уу эсвэл 20000 төгрөг боломжтой бол арай ихийг ч сардаа хийгээд байж болно. Дансаа холбуулаад цалин дансанд оронгуут цаанаасаа шууд суутгадаг болгоод тохируулчихвал бүр ч сайн. Нэг л мэдэхэд өөрт чинь хаанаас гараад ирэв гэлтэй хөөрхөөөн хэдэн төгрөг цугларчихна гээч. Нээрээ хадгаламж гэснээс Хас банк л хүүнээс хүү боддог юм байна лээ шүү.

- Хэрэгцээгүй жижиг худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Бид зүгээр л хичээлдээ ирэхдээ чихэр шоколад, ундаа жүүс авах шаардлагатай гэж үү? Бид өөрийн мэдэлгүй л эсвэл зүгээр л дэлгүүрт ороод заавал нэг юм авах ёстой юм шиг л нэг юм авдаг. Энэ бол мөнгөний дайсан гэж хэлмээр байна. Дуртай зүйлээ битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л тэвчээртэй бай. Өдрийн хоолоо идчихсэн бол заавал нэг чихэр авч десерт болгох шаардлага байхгүй. Мөнгөтэйгөө ухаалаг харьцаж суръя гэж үнэхээр бодож байгаа бол иймэрхүү жижиг зүйлст өөртөө тэвчээртэй хандаж сураарай.

Зарим хүмүүс зүгээр л бусад хүмүүст мөнгөтэй болж харагдах гэж байнга идэх, уух юм худалдаж аваад л барьж явдаг. Энэ үнэхээр ухаангүй зүйл. Үнэхээр өөрөө дуртай, тэр зүйлээс сайхан мэдрэмж авч чаддаг бол болих шаардлага байхгүй л дээ. Харин өөр бусад хүмүүст таалагдах гэж ийм зүйл хийж байгаа бол мөнгөө дэмий зүйлд үрэхээ эртхэн зогсоогоорой гэж зөвлөе.

Дэлгүүрт явж байтал нэг зүйл үнэхээр таалагдаад би үүнийг авмаар байна гэж хүслээ гэж бодъё. Авч болно л доо. Харин авахаасаа өмнө Энэ үнэхээр надад чухал хэрэгцээтэй зүйл мөн үү? Надад одоо үүнийг авсан ч цаана нь санаа зовохооргүй хангалттай мөнгө байна уу? гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хоёуланд нь тийм гэж хариулсан бол зогсоод яахав ав ав. Харин аль нэгэнд нь л үгүй гэж хариулсан бол авах хэрэггүй л болов уу?

Хэрэгцээтэй зүйлээ авахын тулд яагаад заавал илүү үнэ төлөх хэрэгтэй гэж? Наймаа бол ашиг шүү дээ. Мөнгөний ч бай сэтгэл ханамжийн ч бай ашиг л хамгийн гол нь. Ямар зүйл худалдаж авахаас шалтгаалаад уян хатан, бодолтой хандаарай. Зарим зүйлс дээр чанартайг хэрэглэх нь чухал байхад зарим нь хямд төсрийг нь аваад л хэрэгцээгээ хангачих боломжтой байдаг.

Хэрэгцээгүй зарлагаа танаж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, уян хатан наймаалцаж сурснаар заавал их орлого хүлээж цаг алдалгүй өөртөө илүү хэрэгцээтэй, авахыг хүсч байгаа зүйлээ авах хангалттай мөнгөтэй болох боломжтой шүү дээ. Гол нь ялгаж салгаж сурах нь чухал шүү. Амжилт хүсье бүсгүйчүүдээ.


Мөнгөтэй ухаалаг харьцах нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.