“Chanel” компани амьтны гаралтай арьс үсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзжээ

54bcacaa268ab_-_hbz-chanel-rtw-evolution-2008-83098924
ЛОНДОН. /BBC/. “Chanel” компани могой, матар, гүрвэл зэрэг амьтны арьсыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахаа зогсоохоор шийдвэрлэсэн нь энэ төрлийн шийдвэр гаргасан анхны тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болжээ.
Үүгээр зогсохгүй багахан хэмжээнд хэрэглэдэг байсан амьтны үсэн эдлэлийн хэрэглээгээ мөн зогсоохоор шийджээ. Компанийн энэхүү шийдвэрийг амьтны эрхийг хамгаалагчид сайшаан хүлээн авсан байна.
“Мягмар гарагт могойн арьсан цүнхнүүдийг “Chanel” компанийн албан ёсны цахим хуудаснаас буулгасан хэдий ч дэлгүүрүүдийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг эргүүлэн татахад бага зэрэг хугацаа орно” гэж компанийн төлөөлөгч Бруно Павловски мэдээлжээ.
“Chanel” компани цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материалыг гарган авахад гол анхаарлаа хандуулах юм. “Амьтны үсийг хэрэглэхээс татгалзсан тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүд ч цаашид “Chanel” компанийн энэхүү шийдвэрийг дагана” хэмээн амьтны эрхийг хамгаалагчид найдаж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

“Chanel” компани амьтны гаралтай арьс үсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.