Еврей ээжийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 зарчим

43626569_767441870261283_5418791290529644544_nНобелийн шагнал хүртсэн хүмүүсийн ихэнхи нь Еврейчүүд эзэлдэг. Дэлхий нийтээр еврейчүүдийн сурган хүмүүжүүлэх ухааныг гайхан биширч онцлог байдлыг судалж гаргасаар байгаа.

10. Хүүхдийг бие даалга. Урамшуул

Еврей эцэг эхчүүд хүүхдээ өөрөө хийж чадахад нь үргэлж тусалж дэмждэг. Би өөрөө чадна гэсэн ухамсрыг хүүхдэд багаас нь төрүүлэхийг хичээдэг.
Бодитоор хийж хэрэгжүүлж чадсанд нь баярлаж урамшуулал, бэлэг бэлдэж өгдөг.

9. Бүх л зүйл эхэндээ хэцүү байдаг гэдгийг ойлгуулах

Ямар нэгэн зүйл сайн болохгүй тохиолдолд Еврей эцэг эхчүүд “Kol haschalot kashot гэж хэлдэг гэнэ. Энэ нь тэдний амны уншлага бөгөөд бүх зүйл эхэндээ хэцүү байдаг гэсэн утгатай юм.

8. Итгэл гэдэг бол хамгийн том урамшуулал

Еврей эцэг эхчүүд бол хүүхэд бол итгэлээр урамшуулагддаг гэж үздэг. Еврей эцэг эхчүүд олон ажлыг өөрөө хийж гүйцэтгэж чаддаг болно гэж үздэг. Тиймээс алдаа гаргах вий гэж тоохгүйгээр олон зүйлийг бие даалгаж хийлгэдэг.

7. Гадна тал/ өнгөц зүйл огтхон ч чухал биш.

Гадна талын өнгө үзэмжийг огтхон ч тоодоггүй. Хүүхэд чухал зүйлээ алдчихаад эргүүлэн авахын тулд хувцсаа бохирдуулсан ч хамаагүй шалбааг руу орохыг илүүд үздэг гэнэ.

6. Цэвэр ч биш байдлыг зөвөөр хүлээж авдаг.

Хүүхэд өөрөө бялуу хийе гээд гурилаа цацаж, аяга тавгаа тараасан байлаа гэхэд шинэ зүйл туршиж хийж үзсэн байна гээд баярладаг гэнэ. Хэзээ ч чадахгүй юм байж гэрээ яах гэж бохирдуулсан юм бэ? гэж загнадаггүй. Яагаад бохирдуулсан? гэдэгт илүү анхаарч үздэг.

5. Эцсийн дүнд бүх хүч чадлаа зориулах

Хичээл, зүтгэлийг нь үнэлдэг. Ямар мундаг юм бэ? Авирч чадсан байна. Одоо болгоомжтой буугаарай гэж хэлдэг. Тэд ямар ч зүйлд бүх хүчээ зориулж байхыг хүүхдээсээ шаарддаг байна.

4. Ухаалаг эрх чөлөө

Хүүхдээ буруу зүйл хийсэн тохиолдолд заавал шийтгэдэг. Буланд очиж хөдөлгөөнгүй зогсоод юуг буруу хийснээ сайн бод гэж ихэнхдээ хэлдэг гэнэ.
Буруугаа ойлгох хүртлээ хөдөлгөөнгүй зогсоно шүү гэж загнадаг байна.

3. Миний аав бол лидер. Ээж лидер төрүүлэгч.

Бага наснаас нь эцэг, эхээ хүндлэх занд сургадаг. Мөн ээж аав бол тэгэх ёстой, хүүхдийнхээ төлөө ингэх ёстой гэсэн үзэл төлөвшдөггүй.
Би бие дааж өөрөө туршиж үзэж амжилтанд хүрнэ гэсэн үзэл бодлыг төлөвшиж хүмүүждэг байна. Эцэг эх бол зөв үлгэр дуурайлалын жишээ болохоос биш бүхнийг биелүүлэгч бирд биш гэж үздэг.

2. Хүүхдэд өөрөө шийдэх боломжийг нь олгодог.

Зөв бурууг өөрөө бодож олохыг чухалд үздэг. Болохгүй гэж шууд хэлэхгүйгээр асуулт асууж хариултыг нь сонсдог. Хэрвээ дүүгийнхээ чихрийг бариад явж байвал хүүхдээс түрүүлж асуугаад хариултыг нь хүлээдэг байна.

1. Хүүхэд бүх зүйлийг анзаардаг

Хүүхэд ээж аавынхаа нурууг харж хүмүүждэг. Тэд эцэг эх нь юу ярихыг байнга чихнээ сонсож байдаг. Тиймээс найзууддаа хүүхдийнхээ талаар магтаж ярих, хүүхдийнхээ хичээл зүтгэлийг сайрхаж хэлдэг. Учир нь үүнийг сонссон хүүхэд илүү их урамшиж хичээл зүтгэл нь нэмэгддэг гэж үздэг байна.


Еврей ээжийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.