Нүдээ амраах хялбар 8 төрлийн дасгал

54252

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний тархины 50% нь харах хэсгийн мэдрэлд зориулагддаг гэж үздэг. Нас ахих тусам бидний нүдний хараа муудахаас гадна олон цаг ширээний ард сууснаас үүдэж нүдэнд асуудал үүсдэг. Тэгэхдээ үүнд та санаа зовох хэрэггүй. Энгийн дасгалуудыг тогтмол хийснээр ядарсан нүд хэвийн байдалдаа орж чадна.

Хэрвээ таны нүд ядарсан байвал та эдгээр дасгалуудыг хийгээд үзээрэй.

1.Хол ойр харах дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Гараа урагш 25–50 cm тэнийлгэн эрхий хуруун дээрээ 10-15 секунд орчим төвлөрөөрэй.
  • Дараа нь 10-15 секунд орчим өөрөөсөө 1 метрийн зайд байгаа ямар нэг зүйл рүү төвлөрөөрэй.
  • Хамгийн сүүлд нь хамгийн хол харагдаж байгаа мод байшин барилга руу 10-15 см орчим хараарай.

2.Баруун зүүн харах дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ зүүн тийш хөдөлгөж, ямар нэг обьект руу төвлөрч хараарай.
  • Дараа нь мөн адил эсрэг чиглэлд  /баруун/ толгойгоо хөдөлгөлгүйгээр ямар нэг обьект дээр төвлөрөөрэй.
  • Нүдээ 5 удаа тойрог замаар хөдөлгөөрэй. Дараа нь 3 удаа давтаарай.

3.Дээш доош харах дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Дээш доош ээлжлэн харахдаа ямар нэг обьект дээр төвлөрөөрэй.
  • 5 удаа нүдээ дээш доош хөдөлгөн, 3 давтан хийгээрэй.

4.Ташуу чиглэлд харах дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Зүүн доош чиглэлд хараарай. Дараа нь баруун дээш чиглэлд хараарай. Ямар нэг обьект дээр төвлөрөөрэй.
  • Дараа нь эсрэг чиглэлд төвлөрөөрэй. Баруун доош харан зүүн дээш ээлжлэн хараарай.
  • Энэ дасгалыг 3 удаа давтан хийгээрэй.

5.Тойрог чиглэлд харах дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Нүдээ цагийн зүүний дагуу 5 удаа зөөлөн эргүүлээрэй.
  • Чиглэлээ солин цагийн зүүний эсрэг мөн зөөлөн 5 удаа эргүүлээрэй.
  • Энэ дасгалыг 3 удаа давтан хийгээрэй.

6.Нүдээ цавчих дасгал

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Минутанд 10 -15 удаа нүдээ цавчаарай.
  • Энэ дасгалыг 2 минутын турш хийгээрэй.

7.Алганы дасгал

  • Алганы дасгал нь тайвшруулах онцгой үйлчилгээтэй.
  • Харанхуй өрөөнд орон тохойгоо ширээн дээр байрлуулаарай.
  • Гараа хооронд нь хавсран алгаа нүдэн дээрээ байрлуулаарай.
  • Гүнзгий амьсгаа аван 3 удаа хийгээрэй.

8.Нүдээ арчлах дасгал

Энэ дасгал бол таны нүдийг амраах төгс арга. Та энэ дасгалыг үр дүнтэй хийхийг хүсэж байвал эхлээд маск найруулж бэлдэх хэрэгтэй.

  • 1 цайны халбага лууван
  • 1 өндөгний цагаан
  • 1 цайны халбага алое

Саванд бүх орцоо хийн хутгаад нүдэн дээрээ тавин 15-30 минут тавиарай. Дараа нь усаар угаагаарай.


Нүдээ амраах хялбар 8 төрлийн дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.