Алмазан бөгж 256 мянган долларын үнэ хүрчээ

red-diamond-ring-thumb-468xauto-92542Нью-Йоркийн “Sotheby’s” дуудлага худалдааны газраас Лхагва гаригт /2018.12.05/ зохион байгуулсан дуудлага худалдаагаар 2000 гаруй талсттай цул алзаман бөгж 256 мянган ам.доллараар худалдаалагдсан байна. Өмнө нь хэзээ ч ийм олон талстыг нэг бүтээгдэхүүн дээр гаргаж байгаагүй ажээ.  Бөгжний загварыг “Apple” компанийн дизайнер хариуцсан захирал Жони Ив, үйлдвэрлэлийн дизайнер Марк Ньюсон нар гаргасан байна.

Лабораторийн орчинд алмазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Diamond Foundry”  үйлдвэрт микрометрийн /метрийг нэг сая хуваасны нэг/ хэмжээтэй лазер туяагаар зүсч талстуудыг гаргасан бөгөөд тус бөгжийг худалдан авсан хүний хуруунд тааруулахын тулд дахин зүсэх шаардлагатай гэнэ. Бөгжийг Миамигийн иргэн худалдан авсан ба худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна. Уг үйл ажиллагаанаас олсон ашгийг дуучин Боно, идэвхтэн Бобби Шривер нарын үүсгэн байгуулсан ХДХВ/ДОХ-ын санд хандивлахаар болжээ.

Эх сурвалж: http://www.weny.com


Алмазан бөгж 256 мянган долларын үнэ хүрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.