Гэрийн нөхцөлд шүдээ танан цагаан болгох 10 шилдэг арга

9-25

Амттан идмээр байвч шүдэнд өнгөр тогтож шарлуулна гэдэг бид бүгдийн айдаг зүйл юм. Хүссэн зүйлээ идсэний дараа мартаж болохгүй 3 алтан дүрэм бий. Энэ нь сойз болон шүдний утас хэрэглэж угаах явдал юм. Хэрэв та шүдэнд наалдаж үлдсэн зүйлийг дор дор нь арилгаж чадахгүй бол энэ нь өнгөр тогтоож, шарлах цаашлаад шүдний өвчин үүсгэдэг.

№1 Хүнсний сода болон давс

Шар өнгөрөөс салах хамгийн энгийн боловч үр дүнтэй аргыг эхлээд туршаад үзээрэй. Хүнсний сода бол бактерийн эсрэг нөлөөтэй, шүдийг цагааруулхад туслах хүчирхэг бодис юм. Шүдээ угаахдаа оо-н дээрээ чимх хүнсний сода болон давс нэмээрэй. Энэ арга нь шүдний паалан гэмтээж болох учир долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэж болохгүйг санаарай.

№2 Жүржийн хальс

Жүрж идчээд хальс нь ямар хэрэггүй гээд та хаяхгэж байна уу? Тэгвэл одоо хаях хэрэггүй. Учир нь цитрус үр жимс нь хүчиллэг учраас толбо арилгахдаа маш сайн байдаг. Та шүдээ угаасны дараа 2-3 минутын турш жүржийн хальсаар шүдээ үрээрэй. Энэ аргыг долоо хоногт хэдэн ч удаа давтаж болох ба хэрэглэсний дараа амаа бүлээн усаар зайлаарай.

№3 Нимбэгний шүүс

Жүржийн хальсийг нимбэгний шүүстэй хольсноор илүү сайн үр дүн гарах болно. Лемоны хүчил нь зөвхөн өнгөрийг арилгаад зогсохгүй таны шүдийг цагааруулхад туслах болно. Шинэхэн нимбэгний шүүсэнд сойзоо дүрээд шүдээ зөөлөн угаана. Усаар зайлахгүй минутын турш хүлээгээрэй. Нимбэгний шүүс нь маш хүчтэй бодис бөгөөд шүдний элэгдэл үүсгэж болох тул анхааралтай хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай.

№4 Гүнждийн үр

Гүнждийн үр нь салатаа амтлах, өнгөр арилгах зэрэг олон зүйлд хэрэглэгддэг байна. Тэд шүдэнд цэвэр байгалийн скраб болж өгдөг. Та нэг халбага үрийг амандаа хийж бохь шиг л сайтар зажлаарай. Энэ үед үрийг залгихгүй байхыг хичээгээрэй. Дараа нь хуурай сойз болон оо-гоор шүдээ угаах хэрэгтэй. Долоо хоногт хоёр удаа давтаарай.

№5 Устөрөгчийн хэт исэл ба ам зайлагч

Устөрөгчийн хэт исэл нь нянгийн эсрэг шинж чанартай байдаг ба үүгээр амаа зайлж болно. 1 халбага ам зайлагчтай 3% -ийн устөрөгчийн хэт исэлийн уусмалаас 3 халбагыг холино. Энэ хольцыг хоёр минутын турш хэрэглэж дараа нь цэвэр усаар амаа зайлаарай.

№6 Кокосын тос

Кокосын тос нь өнөө үед түгээмэл хэрэглэгддэг гал тогооны нэг хэсэг болсон. Энэ нь амны хөндийг цэвэрлэж, бактерийн эсрэг нөлөөтэй. 1-2 халбага кокосын тосоор амаа 10-15 минутын турш зайлаад, дараа нь халуун бүлээн усаар сайтар зайлна.

№7 Гүзээлзгэнэ болон улаан лооль

Улаан лооль болон гүзээлзгэнэ нь хоёулаа Витамин С-р баялаг бөгөөд танд жүрж болон нимбэг байхгүй бол оронд нь хэрэглээрэй. Тэднийг сайтар нухаж үр болон хальсгүй зөөлөн хэсгийг шүдэндээ хийнэ. 5 минутын дараа амаа зайлаарай.

№8 Цэвэр алое болон глицерин

Энэ зуурмаг нь таны шүдийг сайхан болгоно гэдэгт итгэлтэй байна. Зуурмагийг хийхийн тулд та 1 аяга усанд 4 хоолны халбага хүнсний сода, 10 дусал нимбэгний тос, 4 амны халбагаар ногооны глицерин, 1 амны халбага цэвэр алое нэмэх хэрэгтэй. Зуурмагыг 3-4 өдөрт нэг удаа шүдэндээ түрхэж хэрэглэнэ.

№9 Башир цэцэг

Үүнийг урт хугацааны туршид амны хөндийн бактери устгах болон шүдний өвчин эмгэгт ашиглаж ирсэн. Башир цэцгээ бутлана (эсвэл бэлэн нунтаг байдаг), бага зэрэг оливын тос нэмж, хольцыг шаардлагатай газраа хэрэглэнэ. Эсвэл башир цэцгээ шууд зажилж болно. Ингэснээр шүд цэвэрлэхээс гадна амны эвгүй үнэрийг дарж, бактери устгадаг байна.

№10 Sanguinaria ( bloodroot )

Sanguinaria гэгдэх цэцэг нь ер бусын найрлагатай ажээ. Түүний хандыг ихэвчлэн шүдний оо-н найрлагад хэрэглэдэг. Өнгөрийг багасгах болон бактерийн эсрэг үр дүнтэй, аюулгүй бодис юм. Sanguinaria-н шүүсийг гарган авч 3-4 дуслыг ам зайлагч эсвэл аяга бүлээн усанд хийж өдөр бүр 2 удаа амаа зайлж хэвшээрэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com


Гэрийн нөхцөлд шүдээ танан цагаан болгох 10 шилдэг арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.