Эрчүүд ээ, бид та нараас “дор хаяж” ийм зүйлийг хүсдэг!

1a0e8af519dc88e4c6051d8b91d836a5

Би нэг их өндөр шаардлагатай хүн биш гэж өөрийгөө тодорхойлдог бүсгүйчүүд хүртэл маш олон зан чанарыг нөгөө хүндээ байгаа эсэхийг харж сонголтоо хийдэг. Бүсгүйчүүд бид гүндүүгүй жинхэнэ монгол эр хүнд л дуртай гэчихээд 99 улаан сарнайн дунд ганц цагаан сарнай боосон цэцгийн баглаа бэлгэнд авахыг хүсч суудаг бас ч үгүй, өндөр шаардлагатай улс байгаа биз. Харин эрчүүд ээ, бид та нарыг “дор хаяж” ийм байгаасай гэж хүсэж байна.

Техникийн мэдлэгтэй байхыг
Сүүлийн үеийн ухаалаг гар утас, таблет худалдаж авсан бүсгүйчүүд хамгийн түрүүнд найз залуу, танил эрэгтэй хүнээсээ мэдэхгүй зүйлээ асуудаг. Компьютер вирустаад ажиллагаагүй болчихвол учрыг нь бас л эрчүүдээс лавлана. Яагаад гэвэл угаасаа л та нар биднээс илүү техник, технологи сайн мэддэг байх ёстой. Мэдээжийн хэрэг биз дээ, багаасаа хэн PC-нд өнждөг байлаа?

Янз бүрийн үнэр танаргүй байхыг
Хөлс, суганы эвэргүй үнэр, за тэгээд өөр бусад эвгүй үнэрийг ямар л бүсгүй хүн хүсэв гэж дээ. Зөвхөн эрэгтэй хүнээс үнэртдэг, нэг тийм эрэгтэйлэг гоё үнэр бол өөр лөө. Гэхдээ бусад үнэр танарыг нэгээс дээш удаа яасан ч тэвчиж чадахгүй учраас залуу минь, өөртөө эвгүй үнэр байлгахыг бүү зөвшөөрөөрэй.

Цэвэрхэн гар, хумстай байхыг
Таалагдсан эрэгтэй хүнийхээ гарыг хамгийн түрүүнд хардаг бүсгүйчүүдийг хэт цэмцгэр гэж боддоггүй биз дээ? Хумсаа хэлбэртэй авсан, эвэргүй, цэвэрхэн гартай бол бүсгүйгээсээ нэмэх нэг оноо авлаа л гэсэн үг.

Эр хүний сүйхээтэй байхыг
Гадуур ажил хэрэг хөөцөлдөхөд чиний гаргах сүйхээ, эр хүний чадал чинь эмэгтэй хүнд бишрэх сэтгэгдэл төрүүлж байх ёстой. Эмэгтэй хүн өөрийнхөө сул тал болох шийдвэр гаргахдаа удаан байдлаа эрэгтэй хүний хурд, хүчээр гүйцээхийг хүсдэг.

Өөрийг нь хамгаалдаг байхыг
Том зүйл бодох хэрэггүй ээ. Зам гарахдаа урсгал талд нь чамайг явахыг, үүдээр гарахад хүнд хаалга барьж өгөхийг, овчарк ирж байвал бүсэлхийгээр нь тэврэн алхах гээд маш жижигхэн зүйлсийг л эмэгтэй хүн хүсдэг. Өөрийг нь хамгаалж чаддаг хүнд эмэгтэй хүн санаа зовохгүйгээр амьдралаа даатгана.

Санхүүгийн боломжтой байхыг
Өнөө маргаашаа аргацааж амьдарч байгаа эрэгтэй хүнийг эмэгтэйчүүд юу гэж боддог гээч. Сул дорой! Зарим бүсгүйчүүд санхүүгийн тал дээр бат зогсож чадаагүй эрэгтэй хүнээр кинонд даалгах, хоол авахуулахдаа хүртэл багахан санаа зоволттой байдаг. Гэхдээ тэд хэзээ ч чамд энэ тухай хэлэхгүй./Удаан үерхсэн эсвэл гэрлээгүй л бол/ Учир нь эр хүний омог бардам занг чинь үгүй хийх вий гэж айдаг болохоор тэр.

Мөрөөдөл, хийх дуртай зүйлтэй байхыг
Заавал байр машинтай байх албагүй ч сайхан амьдрахад зайлшгүй хэрэгтэй зүйлсийг хамтдаа бүтээх хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж эмэгтэй хүн хүсдэг. Хийж буй ажилдаа дуртай, эсвэл дурладаг зүйлээ хийдэг залуу зүгээр л аясаараа хөвдөг ажлын машинаас хамаагүй илүү амьдралын баяр баясалтай байдгийг тэд мэднэ. Эрч хүчтэй, мөрөөдөлтэй залуу л дэргэдэх эмэгтэйгээ сайхан амьдруулж чадна шүү дээ.


Эрчүүд ээ, бид та нараас “дор хаяж” ийм зүйлийг хүсдэг!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.