Жэй Ло хуримын талаар ам нээв
- Views163
- Likes0
Хэд хоногийн өмнө дуучин, жүжигчин Женнифер Лопес Америкийн нэгэн алдартай телевизийн шоуны зочноор уригдсан байна. Өглөөний тэрхүү нэвтрүүлэгт оролцохдоо Жэй Ло найз залуутайгаа хуримлах талаар ярьсан гэнэ. Тэрээр бэйсболын тамирчин Алекс Родригестой дотносоод жил хагасын хугацаа өнгөрч буй.
Дуучин бүсгүй Алекст хайртай, тун чиг аз жаргалтай байгаа гэдгээ хэлсэн юм. Мөн энэ жил 49 нас хүрсэн Лопес өөрийгөө урьдын адил залуу гэж боддог, наснаасаа ер ичиж зовдоггүй гэдгээ онцолжээ. Харин гэрлэлтийн талаар ямар ч байсан ойрын үед хуримаа хийх бодолгүй байгаа, цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна гэдгийг Лопес бүсгүй ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn
Жэй Ло хуримын талаар ам нээв | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |