Францын нэрт теннисчин, их дуулгын 2 удаагийн аварга Амели Морисмо өдгөө дасгалжуулагч хийж буй.
39 настай бүсгүй энэ оны 6-р сард 2019 оноос эхлэн Янник Ноаг орлож, “Дэвисийн цом”-ын тэмцээнд Францын эрэгтэй шигшээ багийг дасгалжуулахаар зарлагдаад байсан ч тийм зүйл болохгүй нь. Үүний оронд Моресмо өөрийн нутгийн теннисчин Лука Пуиг дасгалжуулахаар болсон байна.
Их Британийн шилдэг теннисчин Энди Маррэйг 2 жилийн хугацаанд дасгалжуулсан Моресмо 2016 онд Францын эмэгтэй шигшээ багийг амжилттай удирдан “Фед Кап” тэмцээний шигшээд үлдэж байлаа.
Харин Пуигийн хувьд одоогоор дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж байгаа юм. 24 настай залуу теннисчин энэ оны 3-р сард эхний 10-т бичигдэж байсан. Моресмогийн хувьд 2014 онд Маррэйг дасгалжуулах болсноор эрэгтэй теннисчин дасгалжуулсан анхны эмэгтэй болсон билээ. Тэгвэл Францын эрэгтэй шигшээ багийн өмнөх дасгалжуулагч Ноа өнгөрсөн сард “Дэвисийн цом”-ын шигшээд Хорватад ялагдсанаар гэрээ нь дуусгавар болсон юм.