Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав

5c0f983c4a8daПольшийн Катовице хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал дээр загварын салбарын 40 гаруй компани болон байгууллагын төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна.

Даваа гарагт НҮБ болон дэлхийн хувцас үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид дээрх асуудлын талаархи баримт бичгийг баталсан бөгөөд үүнд тэмдэглэснээр, 2050 он гэхэд уг салбарын үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хийг тэг болгох зорилт тавьсан ажээ.

Түүнчлэн 2025 он гэхэд нүүрс болон өөр бусад байгаль орчинд сөрөг нөлөөтэй эх үүсвэрээр ажилладаг цахилгаан станц, нүүрсэн халаагуур зэргийг шинээр байгуулахаа зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Уг шийдэлд хүрсэн компаниудын дунд Германы спорт загварын хувцас үйлдвэрлэгч “PUMA”, Шведийн хувцасны “H&M” бренд болон Их Британийн “Burberry” тэргүүтэй компаниудын төлөөлөгчид багтаж байв.

“PUMA” компанийн төлөөлөгч хэлэхдээ, хувцас үйлдвэрлэлийн салбар бол дэлхий даяар хэрэглэгчтэй маш том цар хүрээтэй салбар юм хэмээгээд, энэ салбар уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөө үзүүлэх болсныг онцлон тэмдэглэсэн байна.


Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.