Ди Каприо “Оскар”-ын шагналаа эргүүлж өгчээ

f549b8dd44ea0d24great
Холливудын жүжигчин Леонардо ди Каприо АНУ-ын холбооны засаг захиргаанд “Оскар”-ын шагналаа буцаан өгчээ. Гэхдээ “Амьд үлдэгсэд” кинонд тоглож авсан “Оскар”-ын шагналаа бус харин Малайзийн санхүүч Жоу Лоугаас авсан жүжигчин Марлон Брандогийн “Оскар”-ын шагналыг өгсөн гэнэ.
Жоу Лоу гэгчийг олон тэрбум долларын санхүүгийн луйвар хийсэнд сэжиглэн саатуулсан билээ. Холбооны засаг захиргаа түүний мэдэлд байсан “Оскар”-ын шагналыг нотлох баримт болгон хураан авчээ. Тиймээс л Лео уг шагналыг тэдэнд буцааж өгсөн аж. Яг үнэндээ бол Америкийн Киноакадеми “Оскар”-ын шагналыг бэлгэдлийн үнээр буцааж худалдан авах боломжтой юм. Мөн уг шагналыг Киноакадемийн ирэх онд нээхээр төлөвлөж буй музейд үзмэр болгон тавих боломжтой.

Эх сурвалж www.wikimon.mn


Ди Каприо “Оскар”-ын шагналаа эргүүлж өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.