Стресстэй үедээ ч “Үгүй” гэхгүй 6 арга

81f72d282a17abfb423c445608d1c0dd

Тэр үүнийг хүсээд байдаг, гэтэл сэтгэлийг чинь зовоож байгаа асуудлаас болоод чамд “хайр” хийх ямар ч хүсэл төрөхгүй бол яах вэ? Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд маань найз залуугийнхаа /нөхрийнхөө/ хүслээр болгох хэдий ч таашаал мэдэрч, сэтгэл ханамж авахын оронд “Хурдхан дуусаасай” гэж бодож хэвтдэг.

Тиймээс хуурамчаар дур тавьж, хүчлэн инээмсэглээд “Сайхан байлаа” гэхгүйгээр анхнаасаа л сэтгэл хангалуун байх “өмнөх” аргуудыг Гоолингоо зөвлөж байна.

1. Энергиэр 100% өөрийгөө цэнэглэж ав.
Өөрөөл хэлбэл чамд түргэхэн шиг энерги, эрч хүч өгөх хүнсээр хоолло. Шоколад, цэвэр ногооны салат, жимсний цуглуулга идэж стрессээ доод түвшинд хүртэл бууруулаад хайртыгаа “стрессгүй” нүдээр хараад үзээрэй.

2. Дасгал хийх.
Завгүй, сэтгэл санаа тогтворгүй байхад юун дасгал гэж бодож байна уу? Үгүй шүү хонгор минь! Идэвхтэй дасгал хөдөлгөөн чиний цусны эргэлтийг сайжруулж, биеийг чинь халааж өөр “халуун” зүйлд бэлэн болгоно. Ялангуяа асуудалтай үедээ долоо хоногт 3 удаа 20 минутаар багахан дасгал хийхэд л сэтгэл санаа чинь хамаагүй дээрдэнэ. Харин орой тараад гэр хүртлээ “Jingle Bells”-ийг транс маягт оруулж өөрөө зохиож дуулаад л хэмнэлд нь эрчтэйхэн алхчих. Хайрт чинь чамайг тэсэн ядан хүлээж суугаа.

3. Хэзээ ч хийж болох зүйлсийг дараа хий.
Хүн болгон дандаа “төгс” байх албагүй шүү дээ. Хааяа ч гэсэн өөрийгөө асуудалтай байгааг, амрах хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөр. Завгүй ажлынхаа хажуугаар гэртээ их цэвэрлэгээ хийх гэж адгаад хэрэггүй. Харин яг энэ үедээ л бие, сэтгэл санаагаа тааваар нь орхиж, хүч чадал барах биш өгөх зүйлсэд л цаг гарга. Тэдний нэг нь секс гэдэгт итгэлтэй байна.

4. Аль болох инээ.
Хайрт чинь “Би чамайгаа хүсэж байна” гээд ажил дээрээ томоотой сууж байхад чинь мессэж нисгээд байна уу? Тэгвэл орой харихынхаа өмнө хошин шог үзэхийг санал болго. Эсвэл кино театрт саяхан ирсэн инээдмийн киног үзээрэй. Аль болох их инээж, сэтгэлээ сэргээвэл хайрттайгаа хоёулхнаа үлдэхдээ ч тэр эрчээ хадгалж чадна.

5. Удаааан эхэл.
Юу юугүй дуусгах биш харин алгуурхнаар биеийнхээ эд эс, ширхэг бүрийг түүнд татан оролцуулж таашаалыг мэдэр. Хайрт чинь чамайг ойрын үед стресстэй байгааг мэдэж байгаа учраас “Массаж хийгээд өгөөч” гэхэд чинь мэдээж дургүйцэхгүй. Өрнөл удаан, сонирхолтой байх тусам чи ч жинхнээсээ түүнийг галзууртлаа хүсэж буйгаа мэдрэх болно.

6. Таатай орчинг бий болго.
Хөгжим, лаа, хөөс, амттан, дарс гээд өөр юу байдаг билээ? Стресстэй үед ухаан санааг чинь тэнд биш энд авчрах сэтгэл татам зүйлсээр өрөөгөө дүүргэ. Нээрээ нэг зүйлийг нэмэхээ мартчихаж. Чиний дурласан энэ дэлхийн хамгийн сайхан залуу дэргэд чинь байгаа шүү дээ. Сексийн үеэр асуудалдаа биш түүндээ л анхаарлаа хандуул. Яаж хөдөлж, чамайг энхрийлж, хөлсөө гартал хичээж байгааг нь хар даа.

Санаа зовоож байгаа асуудлаа бүрэн шийдсэний дараа түүнтэйгээ хайрлалцана гэвэл дэндүү их цаг удна. Тэгээд ч нөгөө “жаал” чинь хүлээж тэснэ гэж үү? Харин дээрх зөвлөмжүүд жинхэнээсээ таашаал мэдрэхийн тулд стресснээсээ хурдхан салах хамгийн амархан арга юм шүү.


Стресстэй үедээ ч “Үгүй” гэхгүй 6 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex