Өс хонзонг ухаалаг үйлдэл үгүй хийж чадна

1_500x500
Өс хонзонг ухаалаг үйлдэл үгүй хийж чадна гэдгийн шилдэг жишээг та бүгдэд толилуулъя.
Дэлхийн агуу тенор гэж нэрлэгддэг П.Доминго, Хосе Каррерас, Лучано Паваротти. Эдний дунд Доминго, Каррерас хоёр нь алдартай өстөн дайснууд байлаа. 1984 онд Каталино бүс нутаг нь тухайн үед Испанийг удирдаж байсан Мадридаас салж, тусгаар тогтнохыг эрмэлзэж байсан үүний улмаас хүмүүсийн тэмцэл ид оргилдоо хүрсэн үе байлаа. Улмаар мадридаас гаралтай Доминго, Каталионоос гаралтай Каррерас нарын өс хонзон улам нэмэгдэх нь тэр,
Дэлхийн тойрон аялан тоглолт хийхдээ нэгнийхээ гишгэсэн тайзан дээр гарахгүй гэсэн зарчмыг үндсэн шаардлага болгож, зохион байгуулагчид нь үүнийг нь хүлээн авсан тохиолдолд сая нэг юм тоглолтоо хийдэг байсан гээд бодохоор ямархуу муу харилцаатай байсан нь харагдаж байгаа биз.
Тэгж байтал Каррэрас илүү том дайсантай учирах нь тэр. Тэрээр цусны цагаан бөөм өвчин тусчээ. Тухайн үед цусны цагаан бөөм өвчнийг анагаах хэмжээнд анагаах ухаан хөгжөөгүй байсан бөгөөд Каррерас сар бүр чөмөг шилжүүлэн суулгах, цус сэлбэх зэрэг хүнд эмчилгээнүүдийг хийлгэхийн тулд Америкт очих болов. Асар их эмчилгээний зардлын улмаас санхүүгийн хувьд доройтолд орсон тэрээр эмчилгээгээ үргэжлүүлж чадахгүйд хүрчээ. Асар их санхүүгийн хямралд орсон тэрээр Мадридад зөвхөн цусны цагаан бөөм өвчин туссан өвчтөнд зориулсан сан байдгийг мэдэж авлаа. Эрмаса сангийн тусламжтайгаар Каррерас дахин эмчилгээгээ эхэлж улмаар эрүүл саруул болж чадсан юм.
Баярласан сэтгэлээ илэрхийлэхийн тулд уг сангийн гишүүнээр элсэх гэж байхдаа итгэхэд хэцүү үнэнийг Каррерас мэдэж авчээ. Өөрт нь тусалж байсан сангийн үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч нь Доминго байсан бөгөөд, бүр анхнаасаа л Каррераст туслахын тулд энэ ажлын ажлыг эхлүүлсэн байж. Бас дээрээс нь Доминго нь өөрөөс нь тусламж авч байгаа Каррерасийн өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулахгүй гэсэндээ өөр нэрээр сан ажиллуулсаар иржээ.
Каррерасын сэтгэл дээд зэрэгтээ хөдөлж Доминогийн тоглолтон дээр хүрэлцэн ирсэн юм. Тэгээд үзэгчдийн нүдэн дээр баяралсанаа илэрхийлж өвдөг сөгдсөн байдаг. Тэр байдлыг хараад Доминго юу ч хэлэлгүй Каррерасыг чанга тэврэн авчээ. Эцсээ хүртэл Каррерасын өөрийгөө хүндлэх сэтгэлийг нь түүний хамгийн том дайсан, мөнхийг өрсөлдөгч нь хамгаалсан хэрэг байлаа.

Эх сурвалж http://www.info.mn


Өс хонзонг ухаалаг үйлдэл үгүй хийж чадна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.