Монголын рок, поп урлагт мэргэжлийн түвшинд зүтгэж буй цөөхөн хамтлаг, дуучид бий. Тэдний нэг бол “Sweetymotion” хамтлаг юм. Тус хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат алс холын Америкт авьяас, чадвараа гайхуулж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Кондолиза Райстай төгөлдөр хуур хамтдаа тоглож, домогт Арета Франклинтай аялан тоглолт цөөнгүй хийсэн.
Харин сүүлийн үед “Чинбаа, Сарнай хоёр салах гэнэ” гэсэн мэдээлэл гарах болов. Энэ талаар тус хамтлагийнхнаас тодруулахад “Хаанаас тийм зүйл байх вэ. Ташаа мэдээлэл байна. Бид яг одоо Баянхонгор аймагт байна. Энд өнөөдөр Бага олимпийн II наадам эхэлнэ. Хамтлагийнхан маань баянхонгорчуудад уран бүтээлээсээ толилуулна. “Sweetymotion” хамтлагийнхан тун удахгүй уран бүтээлийн томоохон төсөл хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн юм.