Лидер бүсгүйн мөрдөх 10 дүрэм

a9c7d056e91485c48c14b438a6e1a37c

Яг одоо чи хэн байх нь хамаагүй. Хамт олон найз нөхөд тэр бүү хэл гэр бүл дотроо ч гэсэн тэргүүлэгч лидер нь байж, хүндлүүлж хайрлуулахыг хүсдэггүй хэн байх билээ? Тийм хүмүүс цаанаасаа авъяастай төрдөг юм биш шүү. Хүчин чармайлт, дадал зуршлийн үр дүнд л тэр байр суринд хүрч, хамт олноороо хүлээн зөвшөөрүүлж байгаа шүү дээ. Яг одооноос шийдвэртэй алхам хийж эхлэ.

1. Өөрийгөө рекламд. Бүү санаа зов. Ихэнх хүмүүс өөрийгөө рекламдах нь онгироо сагсуу, их зангийн илрэл гэж боддог учир ихэнхдээ “дарж тоглодог”. Хэрвээ ямар нэг ажлын томилгоо авсан тохиолдолд хүссэн хүсээгүй өөрийгөө гаргаж ирэх хэрэгтэй болно. Магадгүй магтаал хүртэх их зүйл чи хийгээгүй байж болно л доо. Гэхдээ л чи өөрийнхөө цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулж байгаагийн төлөө цалин авч байгаа шүү дээ. Үүнийхээ дагуу бас сайшаалыг ч харамгүй хүртэх эрхтэй. Бусдыг ч гэсэн магтаж бай. Магтаалыг заавал агуу том зүйл хийж бүтэсний төлөө хэлдэг юм биш жижиг ч гэсэн сайхан чанартай, сайхан харагдаж байгаа хүмүүсийг харамгүй магтах хэрэгтэй гэж Гоолингоо нь боддог шүү. Гол нь чин сэтгэлийнх байх.Чамаас чин сэтгэлийн магтаал сонссон ямар ч хүн чиний эсрэг байна гэж байдаггүй л юм даа.

2. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц өөртөө итгэлтэй бай.Энэ үгийг хангалттай л олон сонсч байгаа байх. Гэхдээ үүнээс зугтах ямар ч боломж байхгүй. Хэзээд аливааг эерэгээр харж, даван туулах эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чаддаг чанар Гоолингоогийн бүх найз бүсгүйчүүдэд байдаг тийм ээ? Зорилгодоо хүрч, лидер эмэгтэй болохын тулд хамгийн түрүүнд өөртөө бат итгэх чанарыг ухамсартаа суулгаж өгөөрэй. Гаргасан шийдвэртээ, хийсэн үйлдэлдээ, хамгийн гол нь өөртөө эргэлзэж байгаа эмэгтэй бусдын итгэлийг олж чадахгүй.

3. Өөрийгөө бод.Дийлэнх эмэгтэйчүүд ажлын байран дээр бусдын эрх ашиг, сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавих хандлагатай байдаг. Үнэхээр лидер эмэгтэй болъё гэж бодож байгаа бол өөрийнхөө эрх ашгийг аль болох түрүүнд тавьж, түүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өөрийн чинь эрх ашигт хэт халтай зүйлийг хэзээ ч битгий хүлээн зөвшөөр. Үзэл бодолдоо үнэнч бай. Боломжтой үедээ бусдад туслаж, чин сэтгэлээсээ бусдыг сонсч чаддаг бай. Энэ нь тэргүүлэгч хүнд заавал байх ёстой сайн чанаруудын бас нэг нь юм шүү.

4. Боломжийг бүү алд. Зохион байгуулалтын чухал үйл ажиллагаанаас аль болох хойш бүү суу. Иймэрхүү ажилуудад оролцож байж л өөрийгөө харуулах боломж гарч ирдэг юм шүү. Хараахан ажил дээр гараагүй байгаа ч гэсэн эртнээс өөрийгөө бэлдэж гэр орныхоо аливаа ажилд санаачлагаараа оролцож түрүүнд нь явж байгаарай. Туршлага болно шүү.

5. Чухлыг чухал бишээс ялга. Хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж хамгийн чухлыг нь түрүүлж хийхээс гадна аливаа ажлын ач холбогдолыг сайн тооцоолж байгаарай. Чиний ирээдүйд чухал нөлөөтэй том ажил бол бүх хүчин чармайлтаа дайчлан хичээ. Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажилла. Бусдаас түрүүлж алхахын тулд бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ өөрөө зохицуулаад сурчихвал, бага цагт ихийг амжуулж амархаан сурна. Харин хий дэмий зүйлд хайран цагаа бүү үр.

6. Алдахаас битгий ай. Бид ихэнхдээ алдаа, түүнийг дагах хариуцлагаас айж аливаа шийдвэр, үйл ажиллагаанаас хойш суудаг. Өөр хэн нэгнийг амжилттай хийж дуусгасны дараа”Би ч гэсэн чадах л байсан” эсвэл “Би хийсэн бол энэнээс илүү болох байсан” гэж хэдий дэмий бодож харамсаад л өнгөрдөг. Өөр хэн нэгэн энэ ажлыг хийснээрээ бүтэлгүйтсэн ч гэсэн хийгээгүй хүмүүсээс илүүтэй ямар их туршлага хуримтлуулдаг гээч.

7. Хамт олондоо хүндлэгд.Хамт олны харилцаа бидний ажилд маш ихээр нөлөөлдөг шүү дээ. Энэ нь хүн бүрийн хувийн харилцаан дээр тогтдог учраас хамт олон дундаа хамгийн эелдэг найрсаг, тусч нэг нь байвал гарцаагүй чамайг хүмүүс үнэлэх болно. Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг. Чи тийм ч амбицтай хүн биш байсан ч гэсэн бусадтай сайхан харилцана гэдэг сэтгэл санаанд ч гэсэн сайнаар нөлөөлнө шүү дээ.

8. Хэлсэн үгэндээ хүр.Дарга, дээд тушаалтны өгсөн болон хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг даалгаваруудыг ягштал сайн биелүүлж найдвартай, итгэл даахуйц ажилтан байх хэрэгтэй. Чухал үүрэг даалгавар биш ч гэсэн бусаддаа амласан, хэлсэн үгэндээ үргэлж хүрч, биелүүлэхийг хичээж байгаарай. Итгэл бол хамгийн чухал капитал.

9. Бусдад итгэ.Мэдээж ажлын байран дээр зөрчил гарахгүй байна гэж байхгүй. Хүн болгон өөр өөр үзэл бодол, боловсролын түвшин, үзэж харсан зүйлсээрээ ялгаатай байдаг учраас л тэр.Магадгүй чи ажлаа маш сайн хийдэг, дутагдал гаргадаггүй гэж бодъё л доо. Харин хамт ажиллагч нэгэн чиний хийсэн бүх зүйлийг нурааж, багаар ажиллах чадваргүй гэдгээ харуулах үед чи мэдээж бухимдана. “Чамаас л боллоо” хэмээн түүнд уурлаж болох л байх. Гэхдээ зөвхөн түүний алдаа л чиний дургүйцлийг хүргэсэн болохоос биш тэр хүн өөрөө биш гэдгийг нөгөө хүндээ үйлдлээрээ ч болов ойлгуулж байвал сайн байдаг юм шүү. Байн байн түүний алдааг гаргаж тавилгүй түүнд ахин итгэл үзүүлж, эелдэг харьцсан хэвээрээ байгаарай.

10. Өөрийнхөө лидерийг зөв сонгох. Нэг үгээр хэлэхэд даргаараа зөв хүнийг сонгох гэсэн үг. Тухайн байгууллагын дарга нь ямар нөлөө үзүүлж байна яг тэрийг ажилчид нь ухамсартай, ухамсаргүй даган дуурайж байдаг. Удирдагч хүн сайхан харилцаатай, зөв бодолтой, өөрийн гэсэн зарчимтай, буурь суурьтай хүн байвал бүгд түүнийг үлгэрлэн дуурайдаг юм. Хэдийгээр тухайн байгууллага чамайг ажилд авах сонголтыг хийж байгаа боловч “тэр л байгууллага” гээд хамгийн түрүүнд сонголт хийж байгаа нь чи минь өөрөө шүү дээ.


Лидер бүсгүйн мөрдөх 10 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.