
Өнөөдрийн нийтлэлээрээ загварын чиглэлээр гадаадын их сургуульд суралцахыг хүсдэг мөн бодол болгон тээж яваа хэн бүхэнд зориулж бага ч гэсэн мэдээлэл хүргэхийг зорилоо.
Fashionista загварын сайт нь энэ жилийн хамгийн шилдэг 25 загварын сургуулийн жагсаалтыг гаргажээ. Илүү нарийвчилсан судалгаа хийхийн тулд уг судалгаанд ойролцоогоор 4000 гаруй оюутнуудыг хамруулсан байна.
Жагсаалтыг харж байхдаа сургууль бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай гэдгийг санах нь чухал юм шүү. Энэхүү жагсаалтанд зөвхөн худалдаа эрхэлсэн загварын сургуулиуд төдийгүй нэр хүндтэй загварын том их сургуулиудыг багтаасан. Зарим нь зөвхөн загварын чиглэлээр суралцах бакалаврын хөтөлбөрүүд байхад, зарим нь магистрын зэргээр суралцах боломжтой сургуулиуд байгаа юм
Судалгааг хийхэд эдгээр 3 хэсэгт суурилан авсан юм.
Сургалтын төлбөр:
Урлаг, дизайны сургуулиуд ерөнхийдөө үнэтэй байдаг хэдий ч сургалтын төлбөр нь янз бүр байдаг бөгөөд коллежүүдынх нь сургалтын төлбөр ч мөн ялгаагүй жил бүр нэмэгдсээр байдаг байна. Хэдийгээр сургалтын төлбөр нь ямар нэг ангилалд орохгүй ч гэсэн амжиргааны өртөг болон байршлаас нь шалтгаалан судалгаагаа хийж жагсаасан юм.
Алдартай, амжилттай яваа төгсөгчид:
Энэ судалгаанд гол барьж ажилсан зүйл бол амжилттай яваа төгсөгчид юм. Тэднийг эдгээр сургуулиуд алдар нэрд хүргээгүй ч гэсэн тус сургуулиуд сайн биш гэсэн үг биш юм. Сургууль тус бүрт оюутнууддаа мэдлэг, дадлага суулгах өөрсдийн гэсэн онцгой арга барилууд байсан юм. Амжилттай яваа эдгээр төгсөгчид нь загварын ордон, брэндийн шошго, загва рэрхэлсэн бизнесээрээ алдартай болж чадсан учраас сургуулийн нэр хүнд ялгаагүй өссөн юм.
Оюутан болон төгсөгчдийн санал хүсэлт:
Бид сургууль тус бүр дээр өнгөрсөн болон одоо сурч буй олон мянган оюутнуудын туршлага дээр суурилан судалгаагаа хийсэн юм. Cудалгаа өгсөн газруудаас харахад, АНУ-д суралцдаг оюутнуудаас илүү их хариултыг хүлээн авч, тэдний санал сэтгэгдлийг зохих ёсоор нь харьцуулан жинлэсэн юм. Мөн багш нарын чадвар, санал болгож буй практик дадлага болон бизнес сургалтууд, технологи, нийгмийн амьдрал, ажил мэргэжлийн зөвлөгөө, санхүүгийн тусламжуудыг харгалзан авч үзсэнюм.
Эхний гурван топ сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе
- Central Saint Martins

Танилцуулга: Хувцас загварын хамгийн эртний сургуулиудын нэг юм. Лондонд 1854 онд байгуулагдсан ба 1896 онд байгуулагдсан Урлаг дизайны төв сургуультай нэгдэж 1989 онд зохион байгуулалтанд орсон. Урлаг дизайны төв сургууль нь 1986 онд Лондонгийн Институтын бүрэлдэхүүнд багтсан. Лондонгийн Институт нь 2004 онд Лондонгийн Урлагийн Их Сургууль болон өөрчлөгдсөн. Одоо Лондонгийн Урлагийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг.
Төлбөр: Баклавр-£19,930 / Магистр £17,490-22,500
Тавигдах шаардлага:
Тус их сургуулийн бакалаврын зэргийн курсийг хариуцсан захирал Уилли Уолтерс хэлэхдээ:
“Би оюутнуудыг маш их хөдөлмөрлөснийг олж харахыг хүсдэг. Тэд сургуульд элсэх өргөдөлдөө байж болох бүхий л хичээл зүтгэлээ шингээснийг хармаар байна. Манай сургуульд элсэлтийн өргөдөл гаргахдаа юуны түрүүнд 10 хуудас бүхий онлайн портфолио илгээх шаардлагатай болно. Хэрвээ портфолио илгээсний дараагаар та ярилцлаганд уригдсан бол өөрийгөө аль болох олон талаас нь харуулах хэрэгтэй.
Алдартай төгсөгчид: Alexander McQueen, Stella McArtney, Galliano, Tracy Emin, Chalayan, PJ Harvey гэхзэрэг алдартай дизайнерууд төссөн.
- Parsons School of Design

Танилцуулга: Нью Йорк хотын загварын амьд домог “DKNY” брендийн үүсгэнбайгуулагч Донна Каран, Нью Йорк хотын загварын ханхүү Марк Жакобс, хослол урлалын мастер Том Форд, Александер Ванг (Александер хэдхэн жил сураад сургуулиа хаясан), Анна Суй, Мишель Обамагийн тансаг даашинзуудын урлаач Жесон Ву, залуу авьяастан Такун, “Project Runway” нэвтрүүлгийн шүүгч Зак Посен брендийн ахлах дизайнер үүсгэн байгуулагч Зак Посен.
Төлбөр: $ 24,922
Тавигдах шаардлага:
Баклавр / Mагистр:
- SAT 601 IELTS- 7 оноо / TOEFL-92 оноо
- 10 жил болон баклаврын дүнгийн хуулбар – голч 3.0
- Эссэ
- 2 хувь тодорхойлох захидал ажил олгогч эсвэл багшаасаа
Тус их сургуулийн загварын дизайны бакалаврын курсийн захирал Фиона Диффенбахер хэлэхдээ:
“Бусдаас ялгардаг оюутнууд өргөдлийнхөө чөлөөт бичлэгийн хэсэгт өвөрмөц сэдвээр хүүрнэдэг. Тэд зөвхөн уран бүтээлийнхээ талаар яриад байлгүй, өөрсдийгөө нийгэмд ямар байр суурь эзлэх, ямар хувь нэмэр оруулах чадвартайгаа тайлбарладаг. Тэд өөрсдийн бүтээлээ илүү гүнзгий түвшинд тодорхойлж, тэдний ажил нийгэм, соёл, улс төр, эдийн засаг ба түүхтэй хэрхэн холбогдохыг харуулдаг. Ийм төрлийн сэтгэлгээ их ховор тул бид үргэлж тухайн оюутныг бусдаас онцгойруулан хардаг. Ер нь аливаа зүйлийг ерөнхий концепцын хүрээнд ойлгож, өөрийн бүтээлдээ утга учир шингээж чаддаг хүмүүс илүү үнэ цэнэтэй байдаг”.
Алдартай төгсөгчид: Marc Jacobs, Dan Caten, Norman Rockwell, Donna Karan, Jane Frank, William Gropper, Tom Ford гэхзэрэг алдартай дизайнерууд төссөн.
- London College of Fashion

Танилцуулга: Туссургууль нь “Central Saint Martins” их сургуулийн харьяа сургууль юм.
Төлбөр: Бакалавр-£19,930 / Магистр £17,490-22,500
Анги дүүргэлт: 7-20 оюутан
Тавигдах шаардлага:
- 10 жил болон баклаврын албан ёсны дүнгийн хуулбар /орчуулгатай/
- Голч 3.0
- Эссэ
- 2 хувь тодорхойлох захидал ажил олгогч эсвэл багшаас
Алдартайтөгсөгчид: Гутал урлалынмастер хамгийн тансаг өндөр өсгийт урладаг хэмээн яригддаг Jimmy Choo, Английн залуу авьяастан JW ANDERSON, Nicolas kirkwood, Sophia Webster, Sarah Harris гэх зэрэг алдартай дизайнерууд төгсфсөн.
1 | Central Saint Martins | London, England, United Kingdom |
2 | Parsons School of Design | New York, New York, USA |
3 | London College of Fashion | London, England, United Kingdom |
4 | Fashion Institute of Technology | New York, New York, USA |
5 | Royal Academy of Fine Arts Antwerp | Antwerp, Belgium |
6 | Polimoda | Florence, Italy |
7 | Thomas Jefferson University | Philadelphia, Pennsylvania, USA |
8 | Istituto Marangoni | Milan, Italy |
9 | Kingston University | London, England, United Kingdom |
10 | University of Westminster | London, England, United Kingdom |
11 | Institut Français de la Mode | Paris, France |
12 | Bunka Fashion College | Tokyo, Japan |
13 | Shenkar College of Engineering and Design | Tel Aviv, Israel |
14 | Drexel University | Philadelphia, Pennsylvania, USA |
15 | Kent State University | Kent, Ohio, USA |
16 | University of Missouri | Columbia, Missouri, USA |
17 | Washington University in St. Louis | St. Louis, Missouri, USA |
18 | Savannah College of Art and Design | Savannah, Georgia, USA |
19 | Rhode Island School of Design | Providence, Rhode Island, USA |
20 | Columbus College of Art and Design | Columbus, Ohio, USA |
21 | Marist College | Poughkeepsie, NY, USA |
22 | Academy of Art | San Francisco, California, USA |
23 | Accademia Costume e Moda | Rome, Italy |
24 | Pratt University | Brooklyn, New York, USA |
25 | ESMOD | Paris, France |
Эцэст нь хэлэхэд, энэ чиглэлээр суралцаж, мэргэжлээ дээшлүүлэхийг зорьж байгаа бол сургууль тус бүрийн вэб сайтууд руу ороод судлаад үзээрэй.
http://expresso.mn/