Хэрхэн ажил хэрэгч эмэгтэй рүү “шилжих” вэ?

10fc22943ea048c43a0314ccd1ef7e9b8

Ажил хэрэгч сэтгэх, ажил хэрэгч харагдах хоёр тэс өөр зүйл. Гэхдээ ямар нэг байдлаараа ажил хэрэгч харагддаг хүмүүс ажил хэрэгч сэтгэдэг хүнийг дотроо гарцаагүй нуусан байдаг нь үнэн. Хэрвээ одоо байгаа амьдралын хэв маягаа өөрчилж, ажил хэрэгч бүсгүй болохоор шийдсэн бол дотроосоо ч, гаднаасаа ч ажил хэрэгч бүсгүйн шинжийг бүрдүүлээрэй. Чамд ажил хэрэгч бүсгүй болоход нь туслах дараах чанаруудыг зөвлөж байна.

Ажил хэрэгч биш бүсгүй Ажил хэрэгч бүсгүй
1. Компьютерээ асаагаад эхний сонголт нь фейсбүүк байдаг. 1. Компьютерээ асаагаад эхний сонголт нь gmail.com, wn.com, news.mn байдаг.
2. “Ч гэх шиг”, “Тэнэгтээч”, “Аймар”, “Гэж мэгээд л”, “Үхлээ”, “Ална” шүү” зэрэг үгийг байнга хэрэглэдэг. 2. Хамт олныхоо дунд сул, бүдүүлэг үг хэрэглэдэггүй.
3. Хоцрох дуртай. 3. Тохирсон л бол уулзалтандаа яг товлосон цагтаа ирдэг.
4. Хурал дээр ч задгай хувцас өмсөхөөс сийхгүй. 4. Хувцаслалтаа хаана очихоос шалтгаалж өмсөнө.
5. Цагийн хуваарь нь “Үдээс хойш”, “Үдээс өмнө” гэж л хуваагддаг. Тодорхой нэг цагт ажлаа дуусгахыг эрмэлздэггүй. 5. За гэвэл ёогүй. Хариуцлагатай хандаж цагтаа бүгдийг дуусгана.
6. Санхүүгээ тооцдоггүй. Орж ирсэн зоргоор мөнгөө үрэх хандлагатай. 6. Санхүүгийн талаар сайн мэдлэгтэй. Чухал, үр өгөөжтэй зүйлдээ л зарцуулна.
7. “Яг маргааш” гэж хэлэх нь элбэг. 7. “Одоо хийе” гэж хэлэх дуртай.
8. Хувийн зохион байгуулалт нь ширээн дээрхтэй нь адилхан байх нь олонтаа. 8. Илүү юманд сатааралгүй, бага цагт ихийг амжуулж өөртөө зав гаргадаг.
9. Пянгаа даадаггүй. Маргааш өдрийн ажлаа таслана. 9. Шөнөжин найзуудтайгаа наргиад өглөө гэртээ орж ирсэн ч 9 цагтаа ажил дээрээ гозойж л байна.
10. Ажлын найз нь хов ярихаар хүрч ирвэл ашгүй дээ гэсэн шиг хошуугаа холбож гарна. 10. Ажлын найз нь хов ярихаар хүрч ирвэл чимээгүй инээмсэглээд суух юм уу, цайны цагаар ярилцахыг санал болгоно.

Хэрхэн ажил хэрэгч эмэгтэй рүү “шилжих” вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.