Хэн нэгнийг баярлуулах энгийг хэрнээ, сэтгэл догдлуулам гэнэтийн бэлэг хэрхэн барьж болох вэ? Энэ аргыг эрхлэгчийнхээ төрсөн өдрөөр ашигласан юм л даа. Бид нэг нэгнийхээ мэндэлсэн өдрөөр гэнэтийн бэлэг барьдаг уламжлалтай юм. Энэ л зарчмаараа түүндээ хэрхэн ямар гэнэтийн бэлэг барих вэ, гээд толгойгоо гашилгаж суулаа. Тэгээд гэнэтхэн ийм санаа орж ирсэн юм.
Алхам1: Гэнэтийн бэлэг барих гэж байгаагаа мэдээж мэдэгдэж болохгүй.
– Том хэмжээтэй цаасан хайрцаг
– Бэлэгний хамгийн том тууз
– Өөрөө хөөрдөг шаар 2-3 ширхэг
– Оргилуун дарс
– Нэг удаагийн аяга
– Сонингийн цаас байхад хангалттай.
Алхам2: Цаасан хайрцагаа сонингийн цаасаар бүрж наана. Эсвэл бэлэгний цаасаар бүрсэн ч болно.
Алхам3: Хөөрдөг шаарны туузан дээр жижиг хэмжээтэй дөрвөлжин цааснууд үдээсний машинаар тогтооно. Тэрхүү жижиг цаасан дээр хүн тус бүр өөрийн сэтгэлийн үгээ бичсэн байна.
Алхам4: Шаарнуудаа хайрцган дотроо хийж, бэлэг боох туузаараа хайрцгийг бооно. Туузыг задлах агшинд хайрцагнаас сэтгэлийн үгстэй шаар хөөрч гарахаар хийх ёстой.
Алхам5: Манай хамт олон хүн тус бүр сэтгэлийн бэлгээ хайрцагны ёроолд хийсэн бөгөөд та өөрийн хайртай хүндээ өгөхийг хүссэн зүйлээ хийж болох юм.
Алхам6: Баярын арга хэмжээ ид дундаа үргэлжилж байхад гэнэтийн бэлгээ барина. Мэдээж өмнө нь түүний урилгад хүн бүр ямар нэг байдлаар татгалзсан хариу өгсөн байна. Харин дараа нь гэнэтийн бэлэг барин гаднаас бөөнөөрөө орж ирэн оргилуун дарсаа буудуулаарай.
Алхам7: Түүний бэлгээ задлах агшинг дүрсэнд буулгахаа мартваа амжилт хонгорууд аа!
Хэн нэгнийг баярлуулахын тулд сэтгэл тэгээд багахан санаачлага байхад л хангалттай.