Алдарт зохиолч Жоанне Роулингийн тухай

5c1b2803a8697Их Британийн алдарт зохиолч  Жоанне Роулинг нь 1965 оны долдугаар сарын 31-нд Глостершир хотод төржээ. Ж.Роулинг нь “Ж.К.Роулинг” нэрийн дор зохиол бүтээлээ туурвидаг бөгөөд түүнийг алдар нэрийн оргилд хүргэсэн бүтээл нь “Харри Поттер” уран зөгнөлт цуврал зохиол юм.

“Харри Поттер”  цуврал ном нь түүнийг олон арван томоохон шагналын эзэн болгосны зэрэгцээ тус номууд нь дэлхий даяар 500 сая гаруй ширхэг худалдаалагдаж, хамгийн олон хувь худалдаалагдсан номуудын жагсаалтыг тэргүүлж байжээ.

Ж.Роулинг 1990 онд Манчестер хотоос Лондон хот руу галт тэргээр аялж явах үедээ “Харри Поттер”-ын тухай санааг олсон бөгөөд тухайн үед тэрбээр “Эмнести” олон улсын байгууллагад судлаачаар ажиллаж байсан юм.

1997 онд цувралын анхны ном болох “Харри Поттер ба Философийн чулуу” ном олон нийтийн хүртээл болсон байна. Түүнээс хойш цуврал номууд үргэлжилсээр 2007 онд зургаан цувралын хамгийн сүүлчийнх болох “Харри Поттер ба Үхлийн шүтээн” ном уншигчдын гарт хүрчээ. Тэр цагаас өдийг хүртэл Ж.Роулинг таван номыг уншигчдын хүртээл болгоод байна.

Ж.Роулинг дэлхийн анхны тэрбумтан зохиолч болсон хэдий ч буяны үйлст ихээхэн хэмжээний хандив оруулсны дараа тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан байна. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэвээр үлдсэн юм. Түүний номууд хагас тэрбум гаруй хувь худалдаалагдаж, улмаар тэрбээр хамгийн олон ном худалдаалсан Их Британийн зохиолчоор тодорч байжээ.

1998 онд “Warmer Bros” компани зохиогчийн эрхийг авч, “Харри Поттер” цуврал номыг дэлгэцийн бүтээл болгож эхэлсэн бөгөөд киноны сүүлчийн анги хоёр хэсэг болж, 2010, 2011 онд үзэгчийн хүртээл болсон билээ. Түүнчлэн түүний 2001 онд бичсэн “Fantastic Beasts and where to find them” ном 2013 онд дэлгэцийн хүртээл болж, хоёрдугаар анги нь 2018 онд нээлтээ хийсэн билээ.

Түүний амжилтуудаас дурвал,

  • 2004 онд “Forbes” сэтгүүл түүнийг анхны тэрбумтан зохиолчоор тодруулжээ
  • 2007 онд “Time” сэтгүүлийн оны онцлох хүмүүс нэгээр шалгарсан байна
  • 2010 оны 10 дугаар сард Их Британийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ
  • 2017 “Sunday Times” сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 850 сая ам.долларын хөрөнгөтэйгээр 197 дугаарт жагсчээ
  • 2017 онд “Forbes” сэтгүүл түүнийг жилд хамгийн их орлого олсон зохиолчоор тус тус шалгаруулж байв.

Алдарт зохиолч Жоанне Роулингийн тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.