Жүжигчин А.Мөнгөнзул өөрийн уран бүтээлээр олон улсын кино наадмуудад амжилттай оролцож ирсэн. Тэгвэл энэ удаа жүжигчин бүсгүй олон улсын кино наадмын шүүгчээр ажиллах хүндтэй үүргийг хүлээжээ. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Бас нэг сайхан мэдээ. Миний бие анх удаагаа “Dhaka” 17 дахь олон улсын кино наадмын шүүгчээр оролцохоор боллоо. Монголоос таван кино материалаа явуулсан гэсэн мэдээ байна. Dhaka хот бараг есөнн сая, улс нь 170-аад сая хүн амтай. Хэдийгээр дэлхийн хэмжээний томоохон наадам биш ч гэлээ миний хувьд олон орны уран бүтээлийг нэг дор үзэж мөн тэдгээр хүмүүстэй танилцаж, суралцах,туршлага солилцох нь таатай боломж билээ. 1000 сонсохоор 1 үз гэдэг тийм үү. Тиймээс аав ээжийн бийд хүнтэй танилцаж газар үзнэ ээ” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn