Аргентиний Кордова хотын захиргаанаас гаргасан шийдвэрээр жолооны ард тамхи татсан хүнийг 500 песо буюу ойролцоогоор 111 ам.доллараар торгож, жолоодох эрхийг нь 15-90 хоног хасах болжээ. Тус улсын судлаачдын хийсэн дүгнэлтээр, тамхи асаахад гурав орчим секунд зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд хүний ухаан сатаарч, автомашин нь 70 метр зайд “зөнгөөрөө” өнхөрдөг гэнэ. Энэ хугацаанд осол гаргах өндөр эрсдэлтэйгээс гадна тамхины утаа үзэгдэх орчныг бууруулж, аюулыг улам нэмэгдүүлдэг аж. Тус хот хүн амын тоогоороо БуэносАйресын ард ордог аж.
Монголньюс.мн