”Авьяаслаг монголчууд”-ын шинэ од Дулмагийн найз залуу

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын шалгаруулалтад тун амжилттай оролцож, дэд байрт шалгарсан ОХУ-ын Буриад улсын циркийн жүжигчин Дулма Пунцукова,Павел Истомин нар хэдийнэ монголчуудын сайн танил болжээ.

Монгол үзэгчдийн хүндлэл, хайрыг хүлээсэн Дулма, Паша нарыг олон дэмжигчид төдийгүй шоуны шүүгч нар хүртэл шинэ цувралын ялагч болно хэмээн үзэж байсан юм. Тэд хоёул Буриадын циркт ажилладаг бөгөөд шоунд оролцохоор Монголд ирэхэд нь найз залуу, гэр бүлийнхэн нь хамт ирж, дэмжсэн байна.

Дулмагийн найз залуу түүний үнэнч шүтэн бишрэгч бөгөөд хайртай бүсгүйгээ шоуны туршид дэмжин, Монголд хамт байжээ. Дулмагийн найз залууг Алексей Боровицкий гэдэг. Тэр чөлөөт бөхөөр хичээллэдэг бөгөөд энэ онд болсон Оросын оюутны аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд түрүүлсэн, Буриадын шилдэг тамирчдын нэг ажээ. Түүнийг Монголын чөлөөт бөхийн тамирчид маш сайн танина.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Zindaa.mn


”Авьяаслаг монголчууд”-ын шинэ од Дулмагийн найз залуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.