Хэдэн алхмын цаадах газраа л тод хараад байвал болоо гэж бодож байвал эндүүрэл шүү. Нүд чинь анхаарал халамж шаардаж байна! Харах нүдээ эрүүл байлгаж, арчилж тордож баясгаарай.
1. Уламжлалт харааны тестийн самбар ашиглаж өөрийнхөө харааг байнга шалгаж байх хэрэгэй. Ялангуяа өдөр тутмын амьдралдаа компьютерийг өргөн ашигладаг болсон өнөө үед энэ маш чухал юм шүү. Зөвхөн харааг шалгаад зогсохгүй харааны ямар нэг гажигийг илрүүлэх боломжтой.
2. Компьютертэй байнга харьцаж ажилладаг бол 1-2 цаг болоод заавал завсарлага авч алсын бараа сайн харж байх хэрэгтэй. Компьютер, телевизор, гар утас зэргийг удаан харах нь нүдийг маш их ядраадаг бөгөөд харамсалтай нүд ядарч эвгүйцэхэд бидэнд тодорхой дохио бараг ирдэггүй.
3. Агаар цэвэршүүлэгч болон халаалт зэрэг нь ажлын орчныг илүү тохилог болгодог ч арьс болон нүдийг хуурайшуулдаг. Тийм учраас өрөөнөөсөө гарч эрүүл агаар амьсгалж нүдээ ч бас амрааж байгаарай. Мөн ширээн дээрээ аяга ус байнга тавьж байх нь хуурай агаарыг бага ч гэсэн чийгшүүлдэг.
4. Нарны шил бол зөвхөн загварлаг харагдах гэж хэрэглэдэг зүйл биш юм. Нарны хурц гэрэл нүдний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг учраас зун, өвөл аль алинд нь хурц нартай үед нүдний шил заавал зүүгээрэй.
5. Хоолны дэглэм ч бас нүдний эрүүл мэндэд мэдээж нөлөөлнө. Омег 3-аар баялаг загас, навчит ногоонууд, самар, далайн бүтээгдэхүүн, өндөг, буурцаг, шинэхэн жимс, жимсгэнүүд мөн сармисыг хүнсэндээ байнга хэрэглэж заншаарай.
6. Тамхи татдаг уу? Тамхи нь уушги, арьс, бас мэдээж нүдэнд бас муу. Нүд сохрох өчний анхдаг шалтгаан нь тамхидалт болдог байна. Тийм учраас тамхинаас аль болох эрт гарах, дам тамхидалтаас сэргийлж байх хэрэгтэй шүү.
7. Нүдний дасгал бидний төсөөлдөг ч үгүй сайн үр дүнг нүдний эрүүл мэндэд үзүүлдэг. Доорх дасгалуудыг өдөр бүр хийгээрэй.
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.
8. Нүүр будгийн хэрэгслүүдээр маш их бактери дамждаг. Сормуусны будаг, нүд хүрээлэгч,контур, шингэн энгэсэг, хуурай, нунтаг пудр, тень гээд бүгдийг нь бусад хүмүүст хэрэглүүлэхгүй байх, өөр хүнийхийг бас хэрэглэхгүй байх тал дээр анхаарч байгаарай. Ялангуяа будагны багс, порлонуудаа байнга цэвэрлэж байхыг сануулж байна.