“UBS” телевизээс жил бүр зохион байгуулдаг “Universe Best Sons” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин Акбота тун ч дуулиан шуугиантай нэгэн. Тэмцээнд оролцогч охид дундаас гайхалтай эрч хүчээрээ ялгарч олны хараанд өртсөн тэрээр “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатай дэр нэгтгэж хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй хоёр тийш болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргалдаж байсан цаг саяхан. Үүний дараа тэрээр харийн орныг зорьж шинэ амьдрал зохиосон бөгөөд бяцхан охины ээж болоод буй. Хоёр дахь амьдралаа ихэд нандигнадаг дуучин бүсгүй энэ удаад гэр бүлийнхээ хамтаар Австри улсад амьдардаг Монголчуудын шинэ жилийн баярын цэнгүүнд оролцсон байх бөгөөд энэ үеэр гэр бүлийнхээ хамтаар авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Ингээд дуучин бүсгүйн хувийн зургуудаас хүргэж байна.