Шивсэн юм шиг л сайхан хөмсөгтэй болохын тулд

c61b2d415b2c8c7721b79a6ca6be8fb4

Нүүр царай бол маш чухал зүйл. Тэр чухал зүйл дээрх нэгэн чухал зүйл бол хөмсөг. Түүний хэлбэр, өнгө, цэвэрхэн байдал бас их чухал. Маш олон чухал зүйлс байна тийм ээ. Энэ асуудлыг ихэнх бүсгүйчүүд шивүүлээд шийдчихдэг болсон.

Харин санаанд таартал, зөв хэлбэртэй, чанартай шивэх буюу нэг үгээр хэлэхэд 100% сэтгэл ханамжтай гаргах газар ховор, байсан ч хэтэвчинд халгаатай байх нь их. Доорх дарааллын дагуу хөмсгөө засаад үзээрэй. Дараа нь шивүүлсэн ч өөрт тохирох хэлбэрээ олчихсон байна шүү дээ.

1. Эхлээд хөмсгөө сайн самна. Үсний ургалтынх нь дагуу , дараа нь ширхэгийг нь сөргүүлээд сайн самнах нь ургахад нь ч сайнаар нөлөөлдөг. Өтгөн сайхан хөмсөгтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ. Энэ дашрамд сармисны шүүсээр хөмсгөө арчвал ургахад сайн нөлөө үзүүлдэгийг хэлье.

2. Одоо харин зулгааж, тайрч тэгшлэх цаг. Ургаж ядаж байхад нь угаар нь зулгаалгүйгээр илүү гараад байгаа хөмсөгнийхөө уртаас нь бага зэрэг тайрчихвал болчихно. Хөмсөгөө доош нь сайтар самнаж байгаад, хэлбэрээсээ илүү гарч байгаа хэсгийг тайр. Дараа нь дээш нь самнаж байгаад, илүү гарсаныг нь тайраарай. Харин хэлбэрийг нь өөрөө сонгоно. Ер нь хөмсгөө доороос нь засаж байх нь тохиромжтой байдаг. Илүүдэл ургасан бүх хэсгийг нь авна. Хэтэрхий бага болчихно гэж санаа бүү зов. Зөв хэлбэртэй зурагдах нь л чухал шүү дээ.

3. Харин одоо хөмсөгнийхөө хэлбэрийг гаргаад хүрээлж зурна. Өөрийнх нь төрөлх хэлбэрийг нь гаргаж хүрээлвэл төгс болох магадлал өндөр. Энэ бол хамгийн гол алхам нь юм шүү. Хүрээлснийхээ гадуур илүү гараад байгаа ширхэгүүдийг зулгааж авч цэвэрлэхээ мартав аа.

4. Харин одоо дотор талыг нь дүүргэнэ. Гэхдээ эхлээд будахгүйгээр гадна хүрээнийхээ будгийг дотор талруу нь тарааж өг. Ингэвэл хэтэрхий тод биш бөгөөд натурал харагдана. Гэхдээ мэдээж тодруулмаар санагдвал тодруулж ч болно л доо.

5. Хамгийн сүүлд хүрээнийхээ гадуур биений өнгөтэй нүдний тень эсвэл суурь кремээрээ түрхэж өгнө. Ингэвэл хөмсөгний чинь хэлбэр ч тодорч цэвэрхэн харагдах болно.

Төрөлхийн өтгөн хөмсөгтэй бүсгүйчүүдэд зөвлөхөд, нэг их нарийсгах гэж оролдсоны хэрэггүй шүү. Өргөн хөмсөг моодонд ороод байна! Зөвхөн зэрлэгийг нь зулгааж, хэлбэрийг нь тодотгохоос өөрөөр байгалиас заяасан бэлгээрээ оролдоод хэрэггүй.

1. Хөмсгөө будах дараалал.

2. Доорх хэлбэрүүдээс өөрт тохирохоо сонгоорой.

Шивсэн юм шиг л сайхан хөмсөгтэй болохын тулд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.