Холливудийн алдартай Инээдмийн жүжигчин Жим Керри нь маш ядуу гэр бүлд өссөн ба хамаатныхаа эдлэн газарт гэр бүлийн хамт эвдэрхий хуучин ачааны Волксваген машин дотор амьдардаг байсан. Хэдийгээр аав ээжийнхээ ядуу амьдралыг Жим том болоод үргэлжлүүлэхээр байсан хэдий ч тэрбээр өөрийнхөө ирээдүйг маш их өөдрөгөөр төсөөлдөг байв.
Жим өөрийгөө энгийн нэг хүүхэд биш харин өөрт нь авьяас байгаа гэдгээ мэддэг байсан ба 10 насандаа өөрийнхөө товч намтарыг америкийн алдарт ТВ Шоу ны хөтлөгч Кэрол Бурнетт рүү явуулсан байв.
Намайг бага байхад Татварын байцаагчид манай гэрийн хаалгыг тогшин ороод гэр бүлийг маань гудамжинд хөөж гаргаж байхад, би хадгалж байсан $100 оо оймсондоо хийн нуугаад гарч байсан. Хичнээн ядуу хоосон байсан ч би өөртөө “Надад, миний кармайнд $100 байгаа ш дээ” гэж бодоход л би өөртөө их итгэлтэй болж, өөрийнхөө амьдралыг өөдрөгөөр хардаг байсан. Тийм ч учраас би гудамжны олон хүмүүст олон ч удаа сэтгэлийг нь өөдрөг байлгах гэж $100 өгч байсан.
1990 онд, Жим Керри Лас Вегаст очиж том од болох хүсэл мөрөөдөлтэй ядуу тайзны хошин шогч байв. Нэгэн орой Лос Анжелес хотын дов дээр гарчихсан, ядуу байдлаасаа гарах гүн бодолд орсон байдалтай бодлогоширсон хотын барааг ширтэн суухдаа, өөрөө өөрийгөө өөдрөг байлгах үүднээс өөртөө $10 сая ам.долларын чек бичээд, гүйлгээнийх нь утга нь дээр “…” тэр кинонд тоглосны цалин гэж бичээд тэр $10 сая доллартай болтлоо хаяхгүй гэж чекээ түрийвчиндээ хийгээд хадгалсан байна.
1995 онд “Liar Liar буюу”, “Худалч, худалч” гэх түүний тоглосон кино нь түүнд $10 сая ам долларын цалин олгож түүний төсөөлж байсан мөрөөдөл нь анх тэгж биелжээ.
Ийнхүү Жим аль хэдийн олонд танигдсан жүжигчин болж байв. Ace Ventura, Pet Detective, The Mask гэх мэт кинонуудад тоглож гол дүр бүтээсэн дүр бүр нь дунджаар $20 сая долларын цалин өгсөн байв…
Энэ талаар ТВ-ын алдарт Опра шоунд оролцохдоо ярьж байсан. Жим хэлэхдээ “Чиний одоо ямар байгаа чинь хамаагүй, харин нүдээ аниад ирээдүйгээ мөрөөдлөө биелүүлж байна гэж төсөөлөөд, түүнийхээ төлөө шургуу уйгагүй ажиллаж чадвал бүтэхгүй төсөөлөл байхгүй” гэж хэлжээ.
Ямар нэг баян хамаатан чинь үхэж чамд өв хөрөнгөө үлдээхийг битгий хүлээ, мөн бас сугалаа хожиж гэнэт баяжна ч гэж битгий хүлээ. Хөдөлмөрч бай, хичнээн удаа бүтэлгүйтсэн ч бүтэж л таараа, би зүгээр амжилтад хүрэхгүй байх шинэ бүтэлгүйтэл өөртөө нээлээ гэж бодоод дахиад л оролдоод үз…
Жим Керри