Өөрөөсөө асуух 5 эргэлзээтэй асуулт

3245a3282f689564a26c369522070822

Эдгээр 5 асуултыг хэрэгтэй үед нь өөрөөсөө асууж сураарай. Энэ нь чамд өөрийнхөө зарчмыг тодорхойлоход туслах болно. Бүх хариултыг мэдэхэд биш зөв асуултыг асуухад л ухаан оршино.

1. Миний амьдралд талархмаар зүйл юу байгаа билээ? – Амьдралаа ямар мэдрэмжээр дүүргэхээ хүн өөрөө л сонгодог. Эерэг хандлага чамайг эерэг зүйлс рүү хөтлөх нь мэдээж. Яг одоо өмнөө байгаа хоолонд талархаж болно. Чиний төлөө өглөө даргаас чинь чөлөө авсан найздаа талархаж болно. Ямар азаар чамд ийм хүмүүс, ийм амьдралыг бэлэглээ вэ?

2. Би зөв хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж байна уу? – Дэлхий дээр 7 тэрбум орчин хүн амьдардаг. Ийм олон хүн байхад, тэдний дундаас заавал сөрөг энергитэй, эсвэл өөрт чинь онцгүй мэдрэмж төрүүлдэг, буруу зүйлийг зөв гэж батлахыг оролддог хүмүүстэй орооцолдох хэрэг байна уу даа? Учрах хүмүүсээ сонгож болохгүй ч, цагийг хамт өнгөрүүлэх цөөн хэдэн хүнээ чи сонгож чадна. Хэнтэй цуг цагийг удаан өнгөрүүлнэ, хүн өөрөө тийм л болж хувирна.

3. Зөн совин минь надад юу хэлж байна? – Өөрийнхөө мэдрэмжийг хуурч болохгүй. Тэгвэл өөрийгөө хуурч байна л гэсэн үг. Хүмүүс чамд ямар ч зөвлөгөө өгч байсан, өөрөө л шийдвэрийг гарга. Тэгээд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг ч өөрөө хүлээ.

4. Нэг дороо эргэлдэх биш, нэг алхам урагшилахын тулд би өнөөдөр юу хийх ёстой вэ? – Яг одоо чиний байгаа цэг чамд зуун хувь таалагдахгүй байвал, өөрчлөх гээд оролд. Чи чинь нэг газраас хөдөлж болдоггүй мод биш шүү дээ. Зөвөн мэдлэг чадвартай байх нь хангалтгүй, үүнийгээ юунд ашиглахаа мэддэг байх нь чухал. Ёстой гэдэг үгийг мартаж, зүгээр л сонголтоо чөлөөтэй хий. Хийнэ гэж ам бардам хэлсэн зүйлийнхээ төлөө өөрийгөө сорь.

5. Би эргэн тойрныхоо хүмүүст яаж нөлөөлж байна? – Чиний үг маш хүчтэй. Чиний амнаас гарч байгаа үг бүхэн бусдад сайн сайхан бодол төрүүлэх учиртай. Чиний хувьд өчүүхэн зүйл бусдын хувьд бүх л амьдрал шиг нь үнэ цэнэтэй байж болдог учраас эргэн тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлдөг эрхэм хүн нь байгаарай. Найрсаг үг, сонсох чадвар, шударга магтаал, бяцхан анхаарал халамж л чамайг гайхалтай хүн болгож чадна.


Өөрөөсөө асуух 5 эргэлзээтэй асуулт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex