Эмэгтэй жолооч нарын эрин үе

234751-04012019-1546593768-1068288415-i-can-drive

Энэ бичвэрийг эхлүүлэхээр зэхэхэд намайг хэд хэдэн асуулт ээрэв. Замын хөдөлгөөнд хэн нэгэн буруу үйлдэл хийн, бусдын анхаарлыг татахад эргэн тойрны бүх жолооч “Эмэгтэй жолооч л биз” хэмээн ад үздэг хандлагын тухай эмзэглэл, гомдлоо эрчүүдэд зориулан бичих үү?

Эсвэл яг над шиг эмэгтэй жолооч нартаа урам зориг, шинэ сэдэл санаа өгч, автомашины “эмэгтэйчүүдийн” соёлыг түгээх үү?

Миний ажигласнаар машин үйлдвэрлэгчдийн бүхий л сурталчилгаа зөвхөн эрчүүдэд чиглэсэн, тэдний хүч чадал, эр зоригийг өдөөсөн агуулгатай байдаг. Тиймдээ ч автомашин гэдэг зөвхөн тэдний л эдэлж хэрэглэх ёстой эд мэт санадаг байх. Тэгээд түүнийг нь эмэгтэй хүн эн зэрэгцэн хэрэглэх гэхээр яг л тоглоомон машинаа “Минийх!” гээд харамлах бяцхан жаал шиг эмэгтэй жолооч нарт дурамжхан хандана!

Үнэндээ энэ хандлага бол төрийн асуудалд эмэгтэй хүний ухаан хүрэхгүй гэдэг шиг хуучинсаг. Байгалийн өгөгдлөөрөө эмэгтэйчүүдийн орон зайн мэдрэмж нь бага учир замын хөдөлгөөнд ганц хоёр алдаа гаргадгийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ энэ бол хүйс хүйсийн онцлог болохоос сул тал биш.

Тэгж яривал эмэгтэйчүүд бид харин ч олон зүйлийг зэрэг хийж, бодож, хүрч чаддаг байгалийн давуу талаа ашиглан ахуйн хэрэгцээ хангах, үр хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх, хоол хүнсээ цуглуулан, баяр наадмын бүхий л зүйлсийг амжуулах “Ээж­ жолоочийн” үүргийг байдгаараа сайн биелүүлэх гээд явж байна.

Тиймээс эрчүүд минь, эмэгтэй жолооч нарыг шүүмжилж суухаар муу тоглогчдоо хамтдаа сайжруулбал ямар вэ дээ? Уучлаарай, өөр арга байхгүй ээ…

Байгалийн өгөгдлөөрөө эмэгтэйчүүдийн орон зайн мэдрэмж нь бага учир замын хөдөлгөөнд ганц хоёр алдаа гаргадгийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ энэ бол хүйс хүйсийн онцлог болохоос сул тал биш.

Харин эмэгтэй жолооч нартаа хандаж хэлэхэд бид эрчүүдтэй ижил түвшинд жолооны суудлын ард суухыг хүсвэл чадвараа сайжруулахаас өмнө хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Мэдээж гэнэтийн эвдрэл, тос масло солиулах, оношилгоонд орох гээд эрчүүдийн оролцоогүйгээр хийхэд төвөгтэй зүйлс бий. Гэхдээ эрчүүдийг царай алддаг энэ мэт шалтгаанаас болоод анхнаасаа сонголтыг тэдний гарт бүү өг.

Ихэнх эмэгтэйчүүд машиныг замаар явдаг дөрвөн дугуйт, хэрэгцээнээс үүдсэн шаардлага
гэж харан юу унаж байгаагаа судалж, илүү сонирхдоггүй. Магадгүй бид эрчүүдээс ялгаатай энэ хандлагаасаа болж замын бөглөөс гэсэн нэр зүүдэг ч юм билүү?

Нээрээ, зөвхөн эрчүүдэд зориулсан автомашины сурталчилгаа гэснээс, би эмэгтэйчүүдийн унаж буй унаа нь тэдний нийгэмд эзлэх байр суурь, басхүү өөрийн гоо зүйн хандлагаа биетжүүлэх нэгэн хэрэгсэл, хүсэл сонирхол байгаасаа гэж хүсдэг шүү.

Яг л хувцас, нүүр будалт, үсний засалт шиг. Энэ нь Коко Шанел загварын ертөнцөд эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдтэй адил өмд өмсөн өөртөө эвтэйхэн басхүү сонголттой байж болохыг зарласан шиг гайхалтай зоригтой алхам байх болно! Харин дараагийн удаа “Хүүхэд зорчиж байна” гэсэн стикер машин дээрээ наагаад замын хөдөлгөөнд орвол юу болохыг харцгаая.


Эмэгтэй жолооч нарын эрин үе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.