Амнаас эвгүй үнэр үнэртэх үед авах арга хэмжээ

884d85be8d39754ed9abeae8841f6bb2

Мөрөөдлийн ханхүү хажууд чинь нойрсож байна. Өчигдөр болсон гайхамшигт үйл явдлыг бодон хэвтэж байтал тэр нүдээ нээн чам руу инээмсэглэв. Тийм ээ, тэр чамайг үнсэхээр ойртож байна. Байз, энэ амны үнэр нэг метрийн цаанаас ч үнэртэхээр байна шүү дээ. Ийм ичмээр байдалд орохгүйн тулд яах вэ?

10: Сойз болон шүд цэвэрлэх утас
Таны аман дотор хэдэн саяар тоологдох бактери байгаа. Энэ бүхнийг цэвэрлэхээс эхлэе. Хэдий ам зайлагч хэрэглэж болох ч энэ нь таныг түр зуур л бактериас хамгаалах болно. Үйлчилгээ нь гарсны дараа бүр нэмэгдэх аюултай. Шилдэг сонголт бол сойз. Хамгийн багадаа өдөрт гурван удаа амаа угааж занш. Угаасны дараа л амны хөндий бүрэн цэвэрлэгддэг. Шүдний завсар орж тогтсон мах, хоолны үлдэгдлийг шүд цэвэрлэх утас ашиглан цэвэрлээрэй.

9: Хэлээ цэвэрлэ
Амны хөндийд байгаа бактерийн талаас илүү нь хэлэн дээр байдаг. Амны эвгүй үнэрийг үүсгэдэг гол аюулаас сэргийлэх хамгийн зөв арга бол хэлээ байнга цэвэрлэх. Амны хөндийд эвгүй үнэр үүсдэг шалтгаан бол хоолны үлдэгдэл юм . Шүдээ угаасны дараа хэлээ ч гэсэн угааж заншаарай. Ингэснээр амны хөндий бүрэн дүүрэн цэвэрлэгддэг. Хэрвээ сойзоор угаахад эвгүй байвал зориулалтын хэл цэвэрлэгч хэрэглэж болно. Энэ нь хэлний хэлбэрт зохицсон байдаг тул хэрэглэхэд илүү хялбар байх болно.

8: Хоолойгоо норгож байх
Та энэ шөнө гайхалтай амарсан байлаа. Санаа зовох зүйлгүй сайхан унтаж амраад хөшгөө нээгээд өглөөний нар луу инээмсэглэн харж байна. Хөл, гараа дэлгэн суниагаад өнөөдрийн өдөртөө бэлдэж байна. Эвгүй үнэр хамар цоргихыг анзаарах хүртэл бүх зүйл сайхан байсан тийм үү. Яагаад өглөөний амьсгал ийм муухай байдаг юм бэ? Унтаж байхдаа та сэрүүн байх үеэсээ илүү бага шүлс ялгаруулдаг. Шүлс нь хүчилтөрөгч агуулдаг. Харин хүчилтөрөгч нь бактерийн өсөлтийг багасгадаг. Гэхдээ зөвхөн унтаж байхад ч биш, өдөрт ч гэсэн таны ам хатаж шүлс ялгаруулах боломжгүй болж болно. Ам цангах, хатах процессийн үед амны хөндий эвгүй үнэртэй болж эхэлдэг.

Ус уух нь шүлс ялгаруулахаас гадна амны хөндийд үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг. Өглөөний төгс цэвэрлэгээ: шүдээ угаа, хэлээ цэвэрлэ, усаар зайл (ам зайлагч хэрэглэж болно). Өдрийн турш шүлсээ сайн ялгаруулахын тулд ус тогтмол ууж байгаарай. Бүсгүйчүүддээ сануулахад ус хангалттай ихээр уух нь жингээ барихад тусалдаг.

7: Гаатай зүйл хэрэглэхээ болих
Амны хөндийн эвгүй үнэрийг гаа хэрэглэж дарах нь хулмасны үнэрийг үнэртэй усаар дарахтай адил зүйл. Энэ нь магадгүй үнэрийг түр зуур дарах ч, хэсэг хугацааны дараа байдлыг улам дордуулдаг. Гаа, бохь аль нь ч амны хөндийд байгаа бактерийг устгахгүй. Хэрэв бохины найрлагад бага зэрэг чихэр агуулагдсан л бол бүр “аюултай”. Амны хөндийн эвгүй үнэр зөвхөн аман доторхи бактериас биш эрүүл мэндийн шалтгаанаас ч байж болно. Тиймээс бохь зажлах нь эмчид үзүүлсэнтэй тэнцэхгүйг анхаараарай. Амны хөндийн эвгүй үнэр нь бронхит, чихрийн шижин, ходоодны шархлаа, элэг бөөрний өвчлөлтэй холбоотой байж болзошгүйг санаарай. Хэрэв шинжилгээний хариугаар эдгээр өвчнүүд илрээгүй бол, шүдээ байнга угааж, хэлээ тогтмол цэвэрлэж, хэзээд ус уусаар байгаа ч амны эвгүй үнэр дарагдахгүй байгаа бол гол буруутан нь таны хоолны дэглэмд байна.

6: Хоолны цэсээ өөрчлөх
Эдгээр хүнсний жагсаалтад сонгино, сармис болон халуун ногоотой, шарсан хуурсан хоол хүнс багтдаг. Мөн мах нь шүдний завсар үлддэг учраас араас нь ус уусан ч амны хөндийд үлддэг. Сайн цэвэрлэхгүй бол шүдний завсар, бактери цуглардаг хэсэгт байсаар л байх болно. Уургаар баялаг, нүүрс ус багатай хоол хүнс нь бэлхүүсний хэмжээг багасгадаг ач тустай ч амны хөндийн үнэрт муугаар нөлөөлдөг.

5: Хоолоо идсэний дараа амаа зайлах
Зөвхөн хоол биш, уусан зүйлээс ч мөн адил эвгүй үнэр үүсч болдог. Амны хөндийг эвгүй үнэртэй болгодог уух зүйлсийн жагсаалтанд шар айраг, хийжүүлсэн ус, кофе, архи орно. Өглөөний кофены оронд нэг аяга ногоон цай ууж заншвал өөрийгөө олон зүйлээс хамгаална . Өдөрт амаа зайлж байх нь таны амны хөндий дахь хүчил шүлтийн түвшинг тэнцвэржүүлдэг. Хоол ч бай, хөнгөн зууш ч бай ямар нэгэн зүйл идсэн л бол амаа заавал зайл хэвшээрэй.

4: Ногоон цай тогтмол уух
Ам цэвэрлэх уламжлалт аргуудаас хамгийн түгээмэл нь ногоон цай. Өдөрт цэвэр ус, үгүй бол зөвхөн ногоон цай ууж байхыг зөвлөе. Учир нь ногоон цайны найрлагад бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг. Гэхдээ ногоон цайнаас 3-аас дээш аягыг нэг дор уугаад хэрэггүй.

3: Тааламжтай үнэртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Тааламжтай үнэртэй, мөн идсэний дараа амны хөндийд эвгүй үнэр үүсгэдэггүй хүнсний бүтээгдэхүүн гэж бий. Витамин C-ээр баялаг жимснүүдийг жишээгээр дурдаж болно. Тарвас, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, улаалзгана, мөн цитрусын төрлийн жимснүүд болох жүрж, апельсин гэх мэт жимсийг хэрэглэвэл амны хөндий тааламжтай үнэртэй байдаг. Витамин С ихээр агуулагдсан жимс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл аман доторхи бактери өсөн нэмэгдэхгүй, тэр бүү хэл устдаг. Түүнчлэн хүнсний ногоо тэр тусмаа лууван, алим, цоохор майлз ч ашигтай.

2: Тамхиа хая
Хэрвээ та тамхи татдаг бол амнаасаа эвгүй үнэр гардгийг гайхах хэрэггүй. Тамхи зөвхөн амьсгалын замын эрхтэнүүдэд муу биш. Та цасан цагаан шүдтэй, эрүүл элэгтэй болмоор байвал, бас амьсгалах бүрт гарах эвгүй үнэрийг мэдрэхийг хүсээгүй л бол тамхиа яг одоо хаяхыг уриалж байна. Тамхи татасны дараа амны хөндий их хэмжээгээр хуурайшдаг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй болохыг бид дурдсан. Тийм болохоор эрүүл мэндийнхээ төлөө ухаалаг сонголт хийн тамхиа хаяарай.

1: Шүдний эмчид үзүүл
Та сүүлийн 6 сар сармис огт хэрэглээгүй, согтууруулах ундаанаас бүрэн татгалзсан, чихэрлэг бус эрүүл хоон хүнс хэрэглэж дадсан хэдий ч эвгүй үнэр танаас салахгүй зовоосоор байвал харамсалтай нь таны амны хөндийн эрүүл мэндэд асуудал үүсчээ. Эвгүй үнэр эмчлэгдэхгүй уддаг, үүсэн бий болдог нэг шалтгаан бол шүдний эмч дээр очдоггүйгээс болдог. Хамгийн багадаа жилд 2 удаа эмч дээр очиж сурах хэрэгтэй. Таны шүд хорхойтоогүй байсан ч ердийн үзлэгт орж, шүдний чулуугаа шалгуулаарай.


Амнаас эвгүй үнэр үнэртэх үед авах арга хэмжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.