Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Охины минь найз залуу байсан Ю.Нэмэхбаяр, Одонтунгалаг нарыг сэжиглэж байна

298

Өнөөдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж “Охидын түүх” төрийн бус байгууллагатай хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр сэтгүүлчдийн ямар ч асуултад хариулахгүй гэдгээ илэрхийлэн дараах мэдээллийг өгсөн юм.

“Охидын түүх” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан: ”Талийгаач охин аравдугаар сарын 24-ны өдөр амь насаа алдсан. Өглөөний 10.00 цагийн орчим гэрээсээ гарч 16.00 цагийн орчим КН апартмент байранд амиа алдсан байдалтайгаар олдсон. Өнөөдрийг хүртэл талийгаачийг амиа хорлосон, хар тамхи болон согтууруулах зүйлс хэрэглэсэн байсан гээд янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Тийм учраас ар гэрийнхний зүгээс тайлбар хийж байгаа юм” хэмээлээ. Мөн тэрээр хэлэхдээ “Бидэнд охин хэдэн цагын орчим лифтэнд суусан гэх бичлэг байгаа. Өөр мэдээлэл өгч чадахгүй ч хаагдах гэж байгаа хэргийг дахин шалгагдаж эхлэхээр болсныг хэлж чадна. Манай төрийн бус байгууллага талийгаач охины ар гэрийнхэнтэй хамт явах эцсийн цэг хүртлээ явах болно. Р.Булгамаа өмгөөлөгчтэй удаа дараа холбогдож, энэ хэргийг өмгөөлж өгөөч хэмээн хүсэлт гаргаснаар шинээр өмгөөлөгч авахаар болж байна. Энэ хэргийг өмгөөлнө гэж гэрээ хийсэн өмгөөлөгч нар ажлаа хийж чадахгүй бол урьдчилгаа болгон авсан хоёр сая төгрөгийг нь буцаан өгөөч ээ” хэмээж байлаа.

Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Миний охин харанхуй хонгилд хэвтэж байхад Э.Одонтунгалаг, Ю.Нэмэхбаяр нар гадаадад жаргаж байна

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: “Охины минь хэргийг хаах гэж байсан хуулийн байгууллагат бид гомдолтой байна. Хэргийг хаалгахгүй тулд Р.Бугамаа, Р.Баярмагнай өмгөөлөгч нар бидэнд туслалцаа үзүүллээ. Цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон болгох гэж үзлээ. Яаж ч бодсон 20 сантиметр хэмжээтэй онгойсон цонхноос хүн багтаж унаж чадахгүй. Мөн Хан-Уул дүүргийн цагдаа нар охиныг минь хар тамхи, мансууруулах бодистой холбон гэмт хэрэгтэн болгох гэж үзлээ. Тэд хахууль авсан. Надад нотлох баримт бий. Одоохондоо дэлгэх болоогүй байна. Хэргийн явцад охины минь амиа алдахад өмсөж байсан фудволк солигдсон байсан. Тиймээс бид шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд итгэхгүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан.

297

Мөн түүнчлэн Э.Одонтунгалагийн ээж яагаад охины минь өмнө маанийн ерөөл уншсанаа одоог хүртэл тайлбарлаагүй байгаа. Э.Одонтунгалаг гэх охин тэмцээний үеэр миний охиныг дарамталж байсан. Охин минь түүнийг харахаараа айдаг байсан гэдгээ надад хэлж байсан удаатай. Энэ бол баттай, охин минь худлаа хэлдэггүй. Мөн миний охин 16 настайгаасаа хойш Ю.Нэмэхбаяр гэх залуутай үерхэж байсан, гэвч тэр залуу одоог хүртэл олдохгүй байгаа. Өнөөдрийг хүртэл ганц ч удаа утсаар холбогдоогүй, бүр 49 хоног дээр нь зул ч өргөөгүй. Би түүнийг болон тэмцээнд хамт оролцсон Э.Одонтунгалагийг сэжиглэж байна.

Цагдаагийн байгууллага охиныг минь амиа хорлосон гэх үндэслэл гаргаж байвал би тэдний нүдэн дээр 11 давхраас үсрээд ямар гэмтэл авахыг харуулъя. Гэвч миний ард 11 настай хүү минь л үлдэнэ. Тиймээс сэжиглэж байгаа хоёр хүнтэй хатуу хариуцлага тооцно. Миний охин харанхуй хонгилд хэвтэж байхад тэр хоёр гадаадад жаргаж байна. Энэ хоёр хэрэгт холбоотой учир охиныхоо амь насыг тэднээс нэхэх болно” гэв.

Ийнхүү талийгаач охины ар гэрийнхэн болон “Охидын түүх” ТББ-ынхан цэцэг шиг охид амиа хорлосон нэртэй бусдын гарт хорлогдож амь насаа алддаг жигшүүрт хэрэг үүгээр дуусгавар болоосой хэмээн мэдэгдлээ дуусгалаа.

Fact.mn


Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Охины минь найз залуу байсан Ю.Нэмэхбаяр, Одонтунгалаг нарыг сэжиглэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex