Чихэр, кремний орцгүй илчлэг багатай амтат бүтээгдэхүүний жорыг танилцуулж байна.
– Сайн чанарын хар шоколад 100гр
– Өндөг 2 ширхэг
– 1 хоолны халбага кофений охь
– Өндөгний цагаан 4 ширхэг
– Жимстэй тараг
– 6 ширхэг кофений аяга хэрэг болно шүү.
Хайруулын тавгандаа бага зэрэг ус хийж дөнгөж буцалж байхад нь шоколадаа хийж хайлуулаад хөргөнө. 2 бүтэн өндгөө, кофений охьтойгоо нийлүүлж сайтар хутгаад дараа нь хайлуулсан шоколадтайгаа хольж хутгана.
Цэвэрхэн тавганд 4 ширхэг өндөгний цагаанаа хийж хөөсөртөл нь хутгаад дээр нь өмнө хольсон бэлдэцээ хийж холигчоор холино. Үүнийгээ кофенийхоо аяганд хийж хамгийн багадаа 1 цаг хөргөгчиндөө байлгана. Хэтэрхий хөлдөөж болохгүй шүү. Гаргаж ирээд өөрийнхөөрөө хэмжээг нь тохируулаад жимстэй тарагнаасаа нэмнэ. Ингээд л болчихлоо. Сайхан хооллоорой.