Нөхөрлөл хайр дурлал хоёроо яаж зааглах вэ?

61a4432b71227b17bc9135056d070f36

Эрэгтэй найзтай байх сайхан шүү. Гэхдээ заримдаа энэ нь дэлхий дээрх хамгийн хэцүү асуудлуудыг авч ирэх нь ч бий. Өөртөө ч эргэлзэх үе гарна. Тэр чамд дурлачихсан юм биш биз? Найз нөхдийн харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх шалтгаангүй болсон уу? Тэгвэл эрэгтэй эмэгтэй найзууд анхнаасаа хэрхэн нөхөрлөлөө авч явах талаар зөвлөж байна …

1. Зөвхөн найзууд
Хамгийн чухал зөвлөгөө бол зөвхөн найзуудаараа байх. Өөртөө эргэлзэх боломж бүү өг. Та хоёр бол энэ дэлхийн хамгийн сайн найзууд.

2. Хатуу зааг тогтоох
Эрэгтэй найзуудтайгаа онцгойлон зааг тогтоо. Ямар ч эр хүн дор хаяж нэг удаа найзаас “илүү” зүйлийг чамаас хүсэх болно. Тийм учраас зөвхөн найзууд хэмээх заагаа тодорхой байлга.

3. Түүний найз охиныг хүндэтгэ
Эрэгтэй найзтай бүсгүй бүрийн мэдэх ёстой нэг зүйл бий. Түүний найз охиныг сэтгэлийг бодох хэрэгтэй. Эрэгтэй найз чинь хайртай хүнтэй болсон бол тэр хүн нь үргэлж бүхнээс түрүүнд байх болно гэдгийг бүү март. Тиймээс хажууд нь аль болох хамаагүй биед нь хүрэх, аальгүйтэхээс болгоомжлоорой. Тэр тусмаа чи ганц бие хэвээрээ байгаа бол. Найз охиных нь хувьд аюулгүй хүн гэдгээ харуулаарай.

4. “Хэн хэндээ ашигтай нөхөрлөл”-өөс татгалз
Энэ талаар бодсон уу. Хэрвээ чи түүнтэй унтсан бол та хоёр сексийн хамтрагчид болж хувирна. Насанд хүрсэн хоёр хүн секс хийхэд буруу зүйл байхгүй ч “friends with benefits” байхад ч бас анхаарах зүйлс бий. Бие биентэйгээ сэтгэлзүйн хувьд тийм ч дотно биш найзууд сексийн хамтрагчид болоход болохгүй зүйл үгүй. Харин сайн найзтайгаа бол асуудал өөрөөр эргэнэ. Хэн нэгэн бүр илүү зүйл хүсвэл яах вэ? Аль эсвэл хэн нэгэн нь энэ бүхнийг зогсоохыг хүсвэл яах вэ? Энэ тохиолдолд та хоёр буцаад найзууд болж чадна гэж үү?

5. Шударга бай
Шударга байх нь нөхөрлөлд маш чухал зүйл. Хэрвээ тэр чамд эр хүн гэдэг үүднээс таалагдаж эхэлсэн бол өөрт нь хэл. Тэгээд тэр чамайг эмэгтэй хүн гэдэг утгаар нь хардаггүй гэвэл асуудалгүй гэдгийг ч хэл. Тэрэнд чи таалагдаж эхэлсэн, харин тэр чамд таалагддаггүй бол ч мөн адил. Хэн хэндээ ямар сэтгэгдэлтэй байгаагаа илэн далангүй ярилц. Тодорхой бай. Ингэснээр ирээдүйд үүсэх асуудлаас сэргийлж чадна.

6. Сээтэгнэхээ боль
Тоглоомоор ч болтугай сээтэгнэх хэрэггүй. Энэ нь магадгүй тэдэнд асуудалгүй байж болох ч хүн гэдэг утгаараа санаандгүй хариу урвал үзүүлж, цаашдаа юугаар ч төгсөж болзошгүй. Харилцаагаа хялбархан байлгаж, зөвхөн найзууд гэдгээ бүү март.

7. Өнгөрснийг дахин дурсах хэрэггүй
Магадгүй тэр өмнө нь чиний найз залуу байсан байж болох юм. Хайр сэтгэлийн асуудлаа бүр мөсөн дуусгаж, зөвхөн найзууд байхаар тохиролцсон уу. Тийм бол нэгэнт өнгөрсөн зүйлийг дурсаж, зууралдах хэрэггүй. Тэр ч, чи ч бүхнийг мартахаар шийдсэн шүү дээ. Хэн хэнийхээ шинэ харилцааг хүндэтгээд найзууд хэвээрээ үлдээрэй.

Эрэгтэй жинхэнэ найзтай байна гэдэг гайхалтай. Харин энэ харилцаагаа сайхнаар нь хадгалах нь та хоёроос шалтгаалах юм шүү. Заримдаа хүйсийг нь мартаж хамтдаа хөгжилдэх сайхан ч гэсэн хэмжээнээс хэтрэх хэрэггүй.


Нөхөрлөл хайр дурлал хоёроо яаж зааглах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.