Залуу насаа хэрхэн удаан хадгалах вэ?

138

Хүн генетикийн ёсоор бол 120 наслах боломжтой гэдэг. Гэтэл амьдрал хүмүүс харьцангуй богино насладаг. Хамгийн урт насладаг нь Япончууд. Тэд дунджаар 79 насладаг. Харин хамгийн богино насладаг нь Нигерчүүд бөгөөд дундаж наслалт нь 47 гэнэ. Гэтэл залуу насаа удтал хадгалахад ер бусын их хүч шаардагдахгүй, зөвхөн амьдралын зөв хэмнэл, дадал зуршил чухал гэдгийг олон улсын эмч сэтгэл судлаач, хоол судлаачид тогтоосон байна.

  1. Цадталаа бүү хооллож бай. Та өдөрт хоол хүнсэндээ хүний олж авах ёстой 2.500 калориос 1.500-г л авсан байхад хангалттай.
  2. Хоол насанд тохирсон байх ёстой. Жишээ нь 30 настай эмэгтэйчүүд печень, самар байнга идвэл үрчлээ хожуу үүсдэг. 40-өөс дээш насныханд бетакаротин тустай, харин 50-иас дээш насанд кальц нь ясыг, магни нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгадаг.
  3. Ажилгүй хүн таван насаар ахимаг харагддаг тул өөртөө тохирсон ажил хий.
  4. Амьдралын ханиа ол. Хайр энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг шилдэг арга юм. Долоо хоногт тогтмол хоёр удаа энгэр зөрүүлсэн хүн 14 насаар залуу харагддаг. Сексийн үед хүний биенээс аз жаргалын гормон гэгддэг эндорфин ялгардаг.
  5. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Аливааг ухаарч, ойлгож чаддаг хүн гуниг гутралд бага орж, амьдралын урсгалыг дагадаггүй бай.
  6. Үргэлж хөдөлж бай. Өдөрт дунджаар найман минут спортоор хичээллэвэл нас уртасдаг.
  7. Өөрийгөө эрүүлжүүл. Эрүүл амьдралын хэв шинж нь өөртөө хорхой хүрэм амттанг амсуулахад ч бас оршдог.
  8. Уур хилэнгээ барь. Юманд шаналж байгаагаа ил тод хэлж бай. Олон улсын шинжилгээний явцад хорт хавдраар өвчлөгсдийн 64% нь үргэлж дотроо бухимддаг хүмүүс байсан нь тогтоогджээ.

Залуу насаа хэрхэн удаан хадгалах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.