Joseph Jason Namakaeha Momoa 1979 оны 8-р сарын 1-нд төрсөн. Америкийн жүжигчин, зохиолч, кино найруулагч, загвар өмсөгч тэрээр одоо 40 настай. 2016 онд Batman v Superman, 2017 онд Justice League, 2018 онд Aquaman гэх бүтээлүүдээр олны танил болсон жүжигчин.”AQUAMAN” гэх бүтээл нь усны хааны тухай өгүүлэх юм.
Momoa 1979 онд Хавайд төрж эцэг эхийнхээ уугуул Норвкал хотод өссөн. Ахлах сургуулиа төгссөний дараа Momoa Флоридагийн коллежид биологийн чиглэлээр суралцаж төгссөн. 1998 онд тэрээр загвар өмсөгчийн гараагаа эхэлж, 1999 онд Хавайн “Miss Teen Hawaii” уралдааныг зохион байгуулж байсан байна. 19 настайдаа тэрээр “Baywatch Hawaii” хэмээх цуврал кинонд тоглосон юм.
2014 оны зургадугаар сард Маоа Aquaman-ийн дүрд тоглоно гэсэн мэдээлэл гарлаа. Түүнээс хойш Batman v Superman: The Dawn of Justice, болон Aquaman”s live action театрын уран бүтээлүүдийг хийсэн байна. Харин удаан хүлээлгэсэн Aquaman кино 2018 оны сүүлээр нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагууллаа.
“AQUAMAN” кинонд Aquaman-ын амьдралыг өгүүлэх ба энэ нь тус киноны өмнөх цуврал болох 2017 онд гарсан “Justice league” киноны үйл явдал хүртлэх түүхийг үзүүлэх юм. Кино нь нийт 160 сая ам.доллараар бүтсэн ба киноны гол дүрд жүжигчин Jason Momoa, туслах дүрүүдэд Amber Heard, Willem Dafoe, Patrick Wilson, Dolph Lundgren, Yahya Abdul-Mateen II, Nicole Kidman нар тоглосон байна.
Майоа 2005 онд жүжигчин Lisa Bonet болзож эхэлжээ. Тэд 2007 оны 11-р сарын 15-нд гэрлэж байсан бөгөөд хосууд 2017 оны 10-р сар хүртэл хууль ёсоор гэрлэлтээ батлаагүй байсан юм. 2007 оны 7-р сарын 23-нд Бонет анхны хүүхдээ төрүүлсэн нь Lola Iolani Momoa хэмээх охин. 2008 оны 12-р сарын 15-нд хоёр дахь хүү Nakoa-Wolf Manakauapo Namakaeha Momoa мэндэлжээ.