Арван жил ухаангүй байгаа эмэгтэй хүүхэд төрүүлжээ

A-woman-in-10-year-Coma-Gives-Birth-to-a-Child

АНУ-ын Феникс хотод нэгэн хачирхалтай хэрэг гарч, олныг шуугиулаад байна. Арав гаруй жил ухаангүй, хэвтэж байгаа 29 настай нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Түүнийг арав гаруй жилийн өмнө усанд живж байхад нь аварсан ч өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа юм. Хүүхэд төрүүлснийхээ дараа ч тэрбээр ухаан ороогүй гэнэ. Энэ бүх хугацаанд өвчтөн Hacienda HealthCare сувилгааны газарт байсан бөгөөд түүнийг жирэмсэн гэдгийг хэн ч мэдээгүй байжээ. Өвчтөн эмэгтэй хачин авиа гаргаж эхлэхэд эмч нар түүнийг хүүхэд төрүүлж байгааг ойлгосон байна.

Өвчтөнийг хүчирхийлсэн гэж үзэж байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн талаар АНУ-ын Аризона мужийн цагдаагийн газар мэдээлжээ. Эмэгтэйг жирэмсэн болгосон этгээдийг илрүүлэх зорилгоор сувилгааны газрын эрэгтэй ажилтнуудаас ДНК-ийн шинжилгээ авч, хүүхдийн ДНК-тай харьцуулж үзэхээр болсон байна. Энэ дуулиант хэрэг гарсантай холбоотойгоор тус сувилгааны газрын Гүйцэтгэх захирал энэ долоо хоногт ажлаасаа чөлөөлөгджээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, хүүхдийн биеийн байдал сайн байгаа ба эмэгтэйн гэр бүлийнхэн түүнийг маш сайн асарч, өсгөнө гэжээ. Жич, мэдээлэлд ашигласан зураг эл явдалтай хамааралгүй болно.

Эх сурвалж: www.zindaa.mn

Арван жил ухаангүй байгаа эмэгтэй хүүхэд төрүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.